Улаанбаатар 1c

Гэрийн даалгавар сурлагын чанарт нөлөөлдөггүй

Ахлах сургуульд байсан үеэ эргэн дурсахад хамгийн төвөгтэй, хэцүү зүйл нь гэрийн даалгавар байсан уу. Багш нарын өгсөн гэрийн даалгавар сургуулийн өдрүүд хэзээ ч дуусахгүй  юм байна даа гэх  бодол төрүүлдэг байсан байж магадгүй юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь эрдэмтэн, судлаачид  хүүхдэд их эсвэл бага гэрийн даалгавар өгөх тал дээр одоо ч санал зөрөлдсөөр байна. Гэхдээ гэрийн даалгавраас сурлагын түвшин шалтгаалдаггүй гэдгийг баталж буй олон орон бий. Үүний нэг нь Финлянд. Тус улс долоо хоногт дунджаар 2.8 цагийн гэрийн даалгавар өгдөг. Түүнчлэн тус улсад хүүхдүүд долоон настайгаасаа сургуульд сурч эхэлдэг. Бусад улстай харьцуулахад хожуу сурч эхэлдэг,бага гэрийн даалгавар хийдэг  ч финлянд хүүхдүүд математик, шинжлэх ухааны мэдлэгээрээ дэлхийд зургадугаарт эрэмбэлэгддэг байна.

Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2009 оноос хойш гэрийн даалгавар, сурагч болон оюутны сурлагын түвшинд хэрхэн нөлөөлдөг талаар судалж үзжээ. Ингээд судалгааны явцад гэрийн даалгавар болон тухайн сурагчийн шалгалтын оноо хоорондоо тийм ч их хамааралгүй болохыг тогтоосон байна.

Өмнөд Солонгосын эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлээс гадуур дугуйлан, сургалтад хамруулах сонирхол их байдгийг эс тооцвол тус улсын сургуулиуд сурагчдадаа мөн л бага буюу долоо хоногт 2.9 цагийн л  гэрийн даалгавар өгдөг аж. Гэхдээ өмнөд солонгосчуудын боловсролын түвшин дэлхийд мөн л дэлхийд дээгүүрт ордог. Харин энэ хоёр улсын араас долоо хоногт 3.8 цагийн гэрийн даалгавар өгдөгөөрөө Япон Улс орж байна. Тус улсын сургалтын арга барил бусад улсынхаас нэлээд ялгаатай. Оюутан, сурагчдадаа асуултын хариултыг  олоход цахим ертөнц, ном ашиглахыг зөвөөрдөг, анги танхимаа сурагчдаараа өөрсдөөр нь цэвэрлүүлдэг гэх зэргийг дурдаж болох юм. Үүнээс гадна Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2009 оноос хойш гэрийн даалгавар, сурагч болон оюутны сурлагын түвшинд хэрхэн нөлөөлдөг талаар судалж үзжээ.

Ингээд судалгааны явцад гэрийн даалгавар болон тухайн сурагчийн шалгалтын оноо хоорондоо тийм ч их хамааралгүй болохыг тогтоосон байна. Тухайлбал, PISA-гийн  (The Programme for International Student Assessment) оноогоор дэлхийд тэргүүлдэг Шанхайн оюутан, сурагчид долоо хоногт 14 цагийн гэрийн даалгавар хийдэг. Чинээлэг айлын хүүхдүүд нэмэлт давтлага, дугуйланд хамрагдаж, 16 цагийг гэрийн даалгавартаа зарцуулах нь ч бий. Харин амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд долоо хоногт 11 орчим цагийг л гэрийн даалгавартаа зарцуулдаг аж. Гэхдээ тэдний PISA оноо болон сурлагын түвшинд төдийлөн өөрчлөлт гардаггүй байна. Сүүлийн жилүүдэд дэлхий улс орнууд хүүхдийн гэрийн даалгавартаа зарцуулах хугацааг багасгахад ихэд анхаарах болсон. 2003 оны байдлаар дэлхийн хэмжээнд долоо хоногт нэг хүүхэд зургаа орчим цагийг гэрийн даалгавараа хийхэд зарцуулдаг байсан бол энэ тоо 2012 онд тав болж буурсан байна. Ерөнхийдөө судлаачид ч гэсэн  “Сургалтын чанар сайн, өгөөжтэй байвал заавал гэрийн даалгавар гэсэн давхар ачаалал үүсгэхгүй байж болно” гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Тухайлбал, албан ёсны, академик үнэлгээ бүхий, сургуулийн насны хүүхдүүдээс авсан судалгааны үр дүнгээс харахад бага ангийн хүүхдийн боловсрол, хөгжилд гэрийн даалгавар огт нөлөөлдөггүй гэнэ. Харин анги ахих тусам гэрийн даалгаврын ашигтай нөлөө өсдөг ч бидний боддог шиг тийм ч ихээр өсдөггүй байна.

Эх сурвалж: https://www.geekycamel.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид