Улаанбаатар 1c

ДЭМБ-аас манай улсад нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүллээ. Тодруулбал 2009,13 ам.долларын үнэ бүхий 200 ширхэг хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, 405 ширхэг амны N95 хаалт, 12 700 ширхэг нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халат гэсэн 5 нэрийн эмнэлгийн хэрэгсэл болон гар ариутгагчийг тусламжаар ирүүлжээ. Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх нэн шаардлагатай байгаа. Тиймээс ДЭМБ-ын энэхүү тусламжийн эмнэлгийн хэрэгслүүдийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгч байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид