Улаанбаатар 1c

Баруун аймгуудад үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдаж болзошгүй байна

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их хэмжээний цас орж байна. Улмаар баруун аймгуудын чиглэл үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг байгааг  онцгойлон анхааруулж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчоорой. Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүр авч, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг та бүхэнд анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид