Улаанбаатар 1c

Амь гуйж, горьдлого тээсэн хүмүүс Хавдрын эмнэлэгт язганаж байна

Хөлийн өрөөний том танхим, тэндээс ийш тийш зурайсан урт урт хонгилууд бүгд хөл тавих зайгүй, чөлөөтэй зөрөх боломжгүй, хүмүүс язганан нааш цааш сүлжилдэнэ. Олонхынх нь гарт компьютер оношилгооны том том гялгар тортой зураг, зузаан зузаан өвчний түүх байх тэр хүмүүс бүгд сэтгэл зовнисон, өвчин зориуртаа шаналсан, басхүү горьдлого тээсэн харцтай. Дугаар дуудагч цахим систем 796, 797 хэмээн дуудах ч хүлээлгийн танхим дахь хүмүүс шингэрэхгүй, нэг нь гарахад нөгөө нь зөрөн орж ирсээр, тоо нь улам нэмэгдсээр байх аж. Энэ бол Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн цахим бүртгэлийн хэсэгт өдөр бүр зурагддаг дүр төрх.

Бүгд л хаа нэг газар дугаарласан, хаашаа явахаа асууж сурагласан, хөл толгой нь үл мэдэгдэх бужигнаан дундуур цааш явбал үзлэгийн өрөө бүхний үүдэнд тавьсан сандал хүнээр дүүрч, сандалгүй үлдсэн нь хана налан зогсох нь зогсож суух нь суусан, заримд нь бүр налах хана ч олдохгүй хамт яваа нэгнээ түшин зогссонтой таарна. Том шаргал байшингийн өнцөг булан бүрт ийм урт дараалалтай.

Хавдар судлалын үндэсний төвийн амбулаториор жилдээ 100 мянга гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд 6000 орчим нь хавдартай гэсэн онош сонсдог тухай өмнөх дугаарт дурдсан. Эдгээрээс давтагдсан тоогоор 10 мянга гаруй нь хэвтэн эмчлүүлж, 2600-2800 хүн томоохон хэмжээний мэс засалд ордог гэсэн тоог албаны хүн өгсөн. Ингээд тооцвол өдөрт 10 гаруй хүнд амь насыг нь аврах, эсэхийг шийдэх хариуцлагатай мэс засал энэ шар байшинд хийгддэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хавдар судлалын үндэсний төвийн барилга байгууламж, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, боловсон хүчин, эмч мэргэжилтнүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, чадах бүхнээ хийдэг байх нь.

Яагаад энгийн иргэдийн амьд явах эрх хязгаарлагдмал, эх орондоо эмчлүүлэх найдвар ийм алс юм бэ. Ийм л асуулт Хавдар судлалын үндэсний төв рүү хөтөлсөн билээ.

Гэвч яагаад энэ урт дараалал буурахгүй, хүндрэл чирэгдэл багасахгүй байна вэ. Энэ бол өвчиндөө шаналж, бушуухан эмнэлэг бараадвал эдгэрнэ гэсэн итгэл тээсэн, өвчнөө оношлуулаад, эмчлүүлчихвэл энэ ертөнцөд үлдэх хугацаагаа уртасгаж, илүү олон өглөө нар мандахыг, өшөө олон үдэш одод түгэхийг үзэж, үрсийнхээ инээдэн дунд оройн хоолоо идэж, болж өгвөл тэднийгээ өсөж том болоод хуримаа хийхийг, үр ачийг нь авчирч өгөөд “Та өнөөдөр хараад өг” гэж хэлчихээд хариуг нь ч сонсохгүй гарахыг, хэнд нь ч санаа зовохооргүй болтол дэргэд нь байхыг хүсэн, “Алтан гарт эмч нар минь” хэмээн амь гуйж яваа хүн бүхний асуухыг хүсэж буй асуулт. Яагаад, яагаад манай эрүүл мэндийн салбар ийм юм бэ, яагаад энгийн иргэдийн амьд явах эрх хязгаарлагдмал, эх орондоо эмчлүүлэх найдвар ийм алс юм бэ. Ийм л асуулт Хавдар судлалын үндэсний төв рүү хөтөлсөн билээ.

Биднийг тэнд очиход дөнгөж 14.00 цаг болж байсан. Харин уг эмнэлгийн цахим бүртгэлийнхэн өглөөнөөс хойш 800 орчим хүнд үзлэгийн цаг олгожээ. Короновирусийн халдвараас айгаад иргэд аль болох гадуур явахгүй, олон нийт цугласан газар очихгүйг хичээж байгаа тул ямар ч үед хүнээр дүүрэн байдаг ЭХЭМҮТ хүртэл эль хуль болчихоод байгаа. Гэтэл Хавдар судлалын үндэсний төвд ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байна.

Тэнд эгнүүлэн тавьсан хүлээлгийн сандлын захынхад суугаад толгойгоороо багана налсан, буй бүх байдлаас нь биеийн болон сэтгэлийн шаналгаатай байгааг нь мэдэрч болох ахимаг насны эрэгтэйтэй цөөн хором ярилцлаа. Түүнийг Р.Батсүх гэдэг аж. Бие нь чилээрхсэнийг нутагтаа эмчлүүлэх гэж оролдоод олигтой илааршаагүй тул онош тодруулахаар Дорнод аймгаас улсдаа ганц эмнэлгийг зорьж иржээ. Хотод сурдаг оюутан дүү нь ахыгаа дагуулан Хавдар судлалын үндэсний төвийн босгыг элээгээд хориод хонож буй гэнэ. Р.Батсүх “Хамгийн анхны даваа болох цаг авах бүртгэлийн хэсгээс эхлээд эхлээд мэргэжлийн эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ, нарийвчилсан зураг авах тоног төхөөрөмж гээд бүгдийнх нь дараалал хэд хоног, хэдэн сараар дүүрсэн тул танил талгүй, олигтой мөнгө төгрөггүй хүн ийшээ зүглэх ч хэрэггүй юм байна. Бие нь дор орсон хүмүүс бол энэ урт дарааллыг нь хүлээж дийлэхгүй талийдаг байх. Би харьцангуй нас танагтай, тэнхээтэй, бас цаг завтай тулдаа уйгагүй оочерлож байна. Өчигдөр нэг зураг авхуулсан. Өнөөдөр түүнийгээ эмчдээ үзүүлэх гээд цагаа хүлээж байна” гэсэн. Эмчдээ үзүүлснээр түүний онош тодорхой болж, хавдартай, эсэхээ эцсийн байдлаар мэднэ хэмээн найдаж суугаа нь тэр аж.

Түүнтэй ярилцаж суутал баруун талын урт хонгилоос залуухан эмэгтэй уйлсаар гарч ирэв. Нөхөр нь бололтой эрэгтэй яах учраа олохгүй байгаа шинжтэй гадуур хувцсыг нь барин дагажээ. Бас нэгэн гэр бүл гайт өвчний онош сонсоод, нурсан тэнгэрт даруулсан аятай яваа нь илт. Харамсалтай... Эрт үедээ байж, эдгэрээсэй гэж тэдний өмнөөс залбирахаас өөрийг хийж чадсангүй. Энэ залуухан гэр бүлд ямар сэтгэл зүйн болон эдийн засгийн ямархан дарамт ирэх, хувь заяа нь хаашаа эргэхийг төсөөлөхөд ч бэрх. Хорт хавдраар ойр тойрноос нь нэг л хүн өвдөхөд тухайн гэр бүл тэр чигээрээ энэ өвчний нөлөөнд өртөж, сэтгэл зүй, эдийн засгийн хүнд байдалд ордог. Сэтгэл санааны хүн байдалд орсон өвчтөн, түүний ар гэр, үр хүүхдүүд эмчилгээ нь хойшлогдож, хүлээгдэх тусам асар их дарамт үүрч, эрсдэл үүрдэг билээ.

Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар хавдрын эмчилгээг төр даах ёстой. Гэвч Халдвар судлалын үндэсний төвийн урт дарааллаас болж санхүүгийн боломжтой иргэд хувийн эмнэлэгт хандах, гадаадад эмчлүүлэх замыг сонгох нь олонтаа. Санхүүгийн боломжгүй байсан ч хайртай хүнээ аврах горьдлого тээн орон гэр, унаа тэргээ зарж, хурааж хуримтлуулсан хэдээ зарцуулсан жишээ хаа сайгүй.

Эрүүл мэндийн салбарын зарим мэргэжилтэн Хавдар судлалын үндэсний төвд зөв менежмент л хэрэгтэй болохоос биш нөхцөл байдал тэгтлээ хүндэрч, даац нь хэтэрсэн зүйл байхгүй гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ талаар эмнэлгийнхнээс тодруулахад “Улсын хэмжээн дэх ганц хавдрын мэргэшсэн эмнэлэг, дээр нь даатгалын системээс шалтгаалаад хавдартай өвчтөнүүд бүгд Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэх шаардлагатай болдог. Түүнтэй холбоотой бүх л оношилгоо, эмчилгээ манай дээр төвлөрдөг учраас ачаалал өндөр байна. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ачаалал багахан буурсан ч хагалгаанд орох хүмүүсийн дараалал, амбулаториор үзүүлэх иргэд 20-30 хоногоор хүлээж байгаа. 
Сүүлийн үед хавдраар өвчлөгсдийн тоо өсөж байгаа. Энэ нь нэг талаас муу юм шиг боловч нөгөө талаас манай эмч нарын нөхцөл байдал, мэдлэг чадвар, оношилгооны аппарат, тоног төхөөрөмжүүд сайжирч буйтай холбоотой. Мөн Хавдар судлалын үндэсний төв болоод бусад шатлалын, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээ сайжирсан нь ч нөлөөлж байгаа. Өмнө нь оношлуулж, эмчлэгдэж чадахгүй байсан хүмүүстээ хүрч үйлчилж байна гэж бид хардаг” гэсэн хариулт өгсөн.

Өөрийгөө ажлаа муу хийж байгаа гэж хэн ч хэлдэггүй. Хавдар судлалын үндэсний төвийнхөн ч өөрсдийгөө хамгаалж буй нь энэ биз. Тус эмнэлгийн ачаалал 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн гэсэн. Тэр байшинд байгаа язганаж, бужигнаж байгаа хүмүүсийг харахад улсдаа ганц эмнэлгийнхэн маань ачаалалтай ажилладаг нь үнэн байх.

Гэхдээ л хавдрын өвчлөлтэй нүүр тулсан иргэд үнэхээр хүнд байдалд байгаа нь, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй мөнх бусыг үзүүлж байгаа нь ч гашуун үнэн. Үүний төлөө иргэд улсдаа ганц тус эмнэлгээс, эрүүл мэндийн салбараас, цаашилбал, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарах ёстой төрөөс хариуцлага нэхэх л ёстой.

ДЭМБ-ын судалгаагаар 100 мянган хүнд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197.9 байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 229.2. Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтын дэлхийн дундаж 101.1 байгаа бол манай улсад 170.2 байна гэсэн тоо бий. Цаашид ч хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2040 он гэхэд жилд 10 мянган хүн хорт хавдраар оношлогдохоор байгааг Хавдар судлалын үндэсний төвийнхөн мэдэгдсэн.

Хавдрын шалтгаант нас баралт дэлхийн дунджаас 70 хувиар илүү гэдэг байж болох үзүүлэлт мөн үү. Жилд 6000 орчим хүн хавдартай хэмээн оношлогдож, тэдний 60 хувь нь жилийн дотор нас бардаг гэх эмгэнэлтэй тоог манай эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Ингэхдээ “Иргэд хожимдсон хойно эмнэлэгт хандаж байна. Эрт үед илрүүлбэл эмчлэх боломжтой” гэсэн үгийг хачирт нь хавчуулахаа мартдаггүй. Гэвч Хавдар судлалын үндэсний төвийн хаалгаар ороход “Ямар нэг өвчин зовиур илрэхгүй л бол урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх гэж наашаа зүглэж, энэ урт дарааллыг хүлцэж тэвчих хүн үгүй биз. Эмнэлэг ийм дараалалтай, үйлчилгээ авахад хэцүү болохоор л хүмүүс очихоос халширч явсаар өвчнөө хүндрүүлдэг байх” гэсэн бодол төрснөө нуух юун. Хавдрын өвчлөл иймдээ хүрч, хамрын ханиаднаас ч илүү тархалттай байхад эрүүл мэндийн салбар нэгдсэн бодлогогүй, ундуй сундуй, хүмүүнлэг бус, харгис хэвээрээ байсаар л байх уу. Энд тусгайлсан бодлого, хэдэн жил дараалан ярьсаар эл дол болсон эмнэлгийн өргөтгөл төдийхнөөс ч илүү далайцтай арга хэмжээ хэрэгтэй бус уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин
    Хавдар судлалын эмнэлэг менежмент муутай, хэвтэх гэж 1-2 сар хүлээнэ. Дээр нь зарим нэг ажилтнууд нь хэтэрхий мөнгөний сонирхолтой. Жишээ нь: MRA-д харуулахад ходоодны дээд амсар, улаан хоолойны залгааг харуулахад цээж,хэвлий тусдаа тул 451000₮, тэр мөнгөө заавал бэлэн авна гэнэ. 1 давхрын АТМ нь бөөн дараалал.Тэгэхэд хувийн эмнэлэгүүд 300000₮ -өөр дараалал гайгүй, цэвэрхэн орчинд бүх юмыг сайхан хийгээд өгнө. Гэрээр үздэг хөнгөвчлөхийн эмч нарыг дуудахаар мөнгөө заавал кассанд ирж тушаа гэнэ. Шилжүүлчихэе өвчтэй хүн харж байна гэхээр заавал хэн нэгнийг явуулж тушаа гэнэ. Эмч нарын хувьд хүнийг мөнгө болгож хардаг хүмүүс ч байна, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс ч байна. Тэднийг зөв залж, зөв чиглүүлчих хүн л хэрэгтэй гэж боддог. Одоо чухам ямар болсныг мэдэхгүй. Жилийн өмнө бол ийм л байсан.
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
  • 123456
    Дэлхийн дунджаас 70% -аар илүү гэхээр цаанаа нэг юм байгаа юм. Чухам юунаас болоод ингээд байна.
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • монгол хүн
    индианчууд шиг монголчуудыг устгаж газар нутгийг нь авах бодлого 30 жил явж бна, үр дүн нь энэ! монголчуудын төлөө гэх төрийн хар хайрцагны бодлого алдагджээ..
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Уншигч эрхэм
    ЯГ ҮНЭН. ӨӨРСДИЙН АМИНДАА АРЧАА МУУГААС БОЛЖ ӨВДӨЖ БАЙГАА. ХЭНЭГГҮЙ ГЭХ ҮҮ.
    2020 оны 02 сарын 16
  • уншигч
    Өвчин хийсэж ирдэггүйээ. ХЭЛЖ ИРНЭ. ЭХНЭЭСЭЭ БИЕЭЭ ЖААХАН АНХААРЧ БАЙВАЛ ХАВДАР ТУСАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ. ТУЛГАЖ ИРЧИХЭЭД ИНГЭЖ ЭМЧ НАРЫГ БУРУУТГАХ ЮУ БН.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Хууль зүйн яамны тансагладаг нөхдүүд ичиж амьдраасай
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Сүрэн
    Үүдэн чөлөөний гэж бичвэл зүгээр хөлийн өрөө ч эвгүй орчуулга шүү эрхэм дүү минь.
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Олдо
    Хавдар судлалын эмнэлэгт хөл тавих зайгүй өвтөнөөр дүүрсэн. Маш хэцүү энэ цаг үед Чинбүрэн гэх эмч гарч ирж гэрэл гэгээ өвчтөн бүрт тэр хүүд л үзүүлүүл амьдчихын б а гэсэн урам тэмүүлэл болсон .олж үзүүлсэн нэг нь гэдэг тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Аргагүй тэр чадддаг. Түмэн олны буянаар төр засаг ГАВЬЯАТ цолоо өгөв. Тун удалгүй ажилаа өглөө гэж дуулав. Ашгүй тэр даргын ажлын авч түмэнд үйчлэх цаг нь нэмэгдэх нь гэж магнай тэнийв. Гэтэл их хурлын гишүүнд өрсөлдөхийн болоод явчихдаг байгаа. Хүн бүр харалган Юм . Өвчтөнүүд мин газраа бараадах болждээ.хүсэл тэмүүлэл үгүй болов. Эмчийн тангарагаасаа няцав.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Uuree uuree
    Zeel teglej tenegtej baisnaas iim emneleg 1 barichihsan bol aytai yu
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Нямаа
    Санал нэг байна.
    2020 оны 02 сарын 14
  • Нямаа
    Монголчуудаа та нар минь өвдсөн хойноо биш урьдчилан сэргийлэх оншилгоо жилдээ 1удаа өгч байгаа ч дээ.Ялангуяа 40 дээш насны иргэд.Дэндүү хайнга байх юм.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
    • Уншигч эрхэм
      ЯГ ҮНЭН. ӨӨРСДИЙН АМИНДАА АРЧАА МУУГААС БОЛЖ ӨВДӨЖ БАЙГАА. ХЭНЭГГҮЙ ГЭХ ҮҮ.
      2020 оны 02 сарын 14
  • цэнгэл
    тийм шүү...яасан гэж хужаагийн хор мэдсээр байж иднэ вэ ...ѳѳрѳѳ сайн дураар амиа золсоноос ялгаа юун...дэлхийн улс орон ууд бүгд хориг тавиад байн шүү .....чимээгүй дайнд ирэгдээ хядуулсаар байх уу...
    2020 оны 02 сарын 14
  • ингэж ингэж хэвтэх бичиг аваад маргааш хэвтэнэ гэхийн өмнөх өдөр нас барах 2 тохиолдолйг мэдэх юм даа. арай арай
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Ок
    Маш ХЭЦҮҮ
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Хөөхийлөлтэй ард түмэн минь хужаагийн хорыг хамгийн хямд хүнс гэж авч хэрэглэсээр ихэнх нь хавдартай болж үхэж дуусахвийдээ.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
    • цэнгэл
      тийм шүү...яасан гэж хужаагийн хор мэдсээр байж иднэ вэ ...ѳѳрѳѳ сайн дураар амиа золсоноос ялгаа юун...дэлхийн улс орон ууд бүгд хориг тавиад байн шүү .....чимээгүй дайнд ирэгдээ хядуулсаар байх уу...
      2020 оны 02 сарын 14
  • zow shuu
    2020 оны 02 сарын 13
  • Иргэд бид өөрсдөө урьдчилан сэргийлэлт муу шатандаа яваа гэж боддог эмнэлэгээ өргөтгөх нь зөв л дөө гэхдээ өвчтөнөө багасгах хэрэгтэй санагддаг.. Иймээс дахин хэлмээр санагдаж байна ... 100% урьдчилан сэргийлэлт..
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
    • Нямаа
      Санал нэг байна.
      2020 оны 02 сарын 13
    • zow shuu
      2020 оны 02 сарын 13
Нийтлэлчид