Улаанбаатар 1c

Нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараасан иргэнийг олж тогтоожээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэүеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэнээс ганда өвчлөл огцом нэмэгдэж байна.

ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг олон улсад мэдээлж байна. Түүнчлэн манай улсад ч мөн адил өчигдөрөөс хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автуулсан үйлдэл гарлаа. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн юм.

Харин ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагахгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол буюу иргэн Н нь Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байтал нэгдүгээр сарын 10-нд Эрээн, Бээжин явсан байх жишээтэй. Мөн Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан байна гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид