Улаанбаатар 1c

Сорьцын хариу сөрөг гарч, 106 иргэнийг Улаанбаатар руу буцаахаар шийдвэрлэлээ

Хөх хот-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 33 дугаар галт тэргэнд энэ сарын 11-ний өдөр коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрснээс болж, галт тэргэн дэх 106 зорчийг тусгаарлаад байсан билээ. 

Тэгвэл сэжигтэй иргэний сорьцын хариу СӨРӨГ гарсан гэж Дорноговь аймгийн Тамгын газраас мэдээллээ.
Иймд тусгаарлагдсан зорчигчдыг Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авч, тус иргэдийг 14 хоног гэрээсээ гарахгүй байх, эрүүл мэнддээ сайтар анхаарах зэрэг зөвлөмжийг өгчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • болоогүй ээ. 14 хоног харж байж үнэн хариу гарна. хятадын муу биетэнгүүд 10 хонож байж шинжилгээ нь үнэн гарч байхад даа
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
Нийтлэлчид