Улаанбаатар 1c

ШУУРХАЙ: Монгол-Хятад хоорондын төмөр зам, агаарын зорчих тээврийг бүрэн хааж, автозамын боомтуудаа хаалаа

Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.  

Тэрбээр ”Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ээлжит шийдвэрээ гаргалаа. Маргаашнаас эхлэн Монгол-Хятадын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өмнөх Засгийн газрын тогтоол ёсоор 14 хоногийн хугацаанд урд хөршөөс 6000 иргэн орж ирсэн байна. Маргаашнаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэсэн үг. Урд хөршөөс нислэг болон төмөр замаар аль ч улсын иргэн нэвтрэхгүй.

Хүндэтгэх шалтгаантай монгол иргэд байвал тухайн үед нь Консулын газар, Элчин сайдууд авчирч байж тусгаарлах арга хэмжээ авч ажиллана.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж. Бямбасүрэн “Монгол Улсын Засгийн Газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр хуралдаж, Монгол-Хятадын төмөр замын хилийн боомт болох Замын-Үүд, автозамын боомт болох Гашуунсухайт, мөн агаарын замын Буянт-Ухаа боомтоор зорчигч нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гаргалаа.

Ташрамд дурдахад, энэ сарын 1-нээс хойш Монгол-Хятадын хилээр хятад иргэд болон гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Харин энэ сарын 6-аас эхлэн Монгол Улс урд хөршөөс иргэдээ татан авсан. Тус тугацаанд БНХАУ-д байсан нийт 6000 орчим иргэн эх орондоо ирсэн байгаа.

Маргаашнаас хилийн боомтуудын үйл ажиллагаа бүрэн зогсож, үлдсэн монгол иргэдийг татаж авах асуудлыг Гадаад хэргийн яам зохион байгуулалттайгаар шийдвэрлэхээр боллоо” гэлээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Чи үзэхгүй байхад болно. Бусад хүмүүс эрүүл мэндээ бодож байна.
    2020 оны 02 сарын 13
  • Korona virus jujig hedze dusah vee
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
    • Чи үзэхгүй байхад болно. Бусад хүмүүс эрүүл мэндээ бодож байна.
      2020 оны 02 сарын 13
  • САя дөнгөж Засаг хуралаад шийдлээ. бусад сайтууд ч мэдээлсэн байна лээ
    2020 оны 02 сарын 13
  • amar amar
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • үнэн мэдээ юу? эсвэл шоуны мэдээ юу? ОБГ-н мэдээлэл үнэн дээ.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
    • САя дөнгөж Засаг хуралаад шийдлээ. бусад сайтууд ч мэдээлсэн байна лээ
      2020 оны 02 сарын 13
Нийтлэлчид