Улаанбаатар 1c

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ЭМЯ-наас 2500 ширхэг амны хаалт өглөө

Эрүүл мэндийн сайдын А/64 дүгээр тушаалын дагуу өнөөдөр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн яамнаас 2500 ширхэг амны хаалт өглөө.

Түүнчлэн ЭМЯ-нд дараах газраас хандив өгөөд байна. Тухайлбал,

  • Польш Улсад суугаа монгол иргэд, эмч нар нэг удаагийн амны хаалт 25.000 ширхэг, хамгаалалтын комбинзон 100 ширхэг,
  • УИХ-ын гишүүн О.Батнасан болон “Мөнхийн тун” ХХК-иас нэг удаагийн амны хаалт тус бүр 1000 ширхэг,
  • “МЦЖ” компаниас №95 загварын амны хаалт 500 ширхэг,
  • “Медстар Эрдэнэ” компаниас халуун хэмжигч дижитал аппарат 3 ширхэг,
  • “Монос" эмийн үйлдвэрээс 1000 литр денатурат спиртийг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид