Улаанбаатар 1c

ЗӨВЛӨГӨӨ: Гараа хэрхэн зөв угаах вэ

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлын нэг нь хүмүүс гараа гүйцэд, зөв угаахгүй байгаа явдал гэнэ. Тэр тусмаа хувийн ариун цэврийг чухалчилдаг эмнэлэгүүдэд ч эмч, сувилагч нарын тал хувь нь гараа дутуу угаадгаас болж бусдад нян халдах томоохон бэрхшээлийг үүсгээд байгаа аж.

Түүнчлэн хүмүүсийн дунд бактери тараалаа гэхэд хамгийн муудаа л ханиад хүрээд эдгэнэ биз гэсэн эндүүрэл их. Тэгвэл гараар дамжсан бактери нь гүйлгэлт, хатгалгаа гээд маш олон аюулт өвчлөлийн үндэс болдог бөгөөд хэрэглээний цэвэр ус, саван дутмаг газруудад илүү хор хөнөөлтэй байдаг байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаач Др.Анна Боуэн "Гараа зөв угаах нь аливаа өвчлөлд өртөхөөс сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг” гэж зөвлөж байна.

Тэгвэл дараах энгийн ЗУРГААН алхмаар гараа зөв угааж сурцгаая.

  1. Алгаа нийлүүлэн угаах,
  2. Нэг гарын алгаа нөгөө дээгүүр давуулж, хуруунуудаа солбин угаах,
  3. Алгаа нийлүүлэн, хуруугаа солбин угаах,
  4. Хурууны үзүүрүүдээ эсрэгцүүлж холбон, өөр хооронд нь үрж угаах,
  5. Нэг гараар нөгөө гарын эрхий хурууг мушгиж угаах,
  6. Хурууны үзүүрүүдээ алганы эсрэг үрж угаах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид