Улаанбаатар 1c

ЭМЯ: Эрээн, Бээжин, Шанхайд Монголын 400 орчим иргэн байна

ЭМЯ-наас Covid19 вирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Өнөөдрийн байдлаар Эрээн, Бээжин, Шанхайд Монголын 400 орчим иргэн байгаа бөгөөд тэдний 50 нь эх орондо ирэх хүсэлт тавьсан байна. Иймд эдгээр иргэдийг авчирах ажлыг эхлүүлж, хилээр нэвтэрсэн даруйд нь хотоос зайдуу 14 хоног тусгаарлах аж.Түүнчлэн хүнсний импорт хэвийн явагдаж байгааг дуулгалаа. Харин БНХАУ-д шувууны ханиад гарсантай холбогдуулан тахианы мах, өндгөнд хязгаарлат тавиад байгаа аж.

Дорнод болон Баян-Өлгий аймгаас ирүүлсэн сэжигтэй сорьцын хариуг ХӨСҮТ шинжилж, хариу сөрөг гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн тусгаарлагдаад байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид