Улаанбаатар 1c

Цагаан сар тэмдэглэхгүй байх уриалга ба иргэдийн байр суурь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр настан буурлууддаа хандаж Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриаллаа. Тодруулбал, Ерөнхийлөгч 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” (Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай) зарлиг гаргаснаа дахин сануулав.

Мөн  өнөөдөр НОБГ-аас шинэ төрлийн коронавирусийн халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие засч, нус шүлсээ хаясан 200 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллаад буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл дээрх хоёр асуудал дээр бид ямар байх суурьтай байгааг сонслоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид