Улаанбаатар 1c

Газраа орон сууцаар сольсон айлуудын төлөөлөл түлхүүрээ авлаа

NPost.mn
2020-02-21 13:34

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг Нийслэлийн орон сууцны корпорац /НОСК/ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийж байгаа ажил юм. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн IX хороо буюу Баянхошуу орчимд  5.2 га газартай 310 гаруй иргэн  нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж, шинэ орон сууцтай болж байгаа. Тэдний төлөөлөл өчигдөр орон сууцныхаа түлхүүрийг гардаж авлаа. 
Гэр хорооллын бүсэд нэг дор дөрвөн га газраас багагүй талбайтай газрын эзэд 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоороо нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд, хоёр блок 200 гаруй айлын олон давхар орон сууц барих бус,  олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдсэн, орлогод нийцсэн эко хороолол бий болгох зорилготой.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид