Улаанбаатар 1c

Владимир Путин: Медведев бид хоёрын дунд нууц гэж байхгүй

“ТАСС” агентлаг “Владимир Путинээс асуух 20 асуулт”  нэртэй тусгай төсөл эхлүүлжээ. Уг  төсөл нь Владимир Путин ОХУ-ыг удирдсан 20 жилийн хугацаан дахь алдаа оноо, ололт, амжилтыг нэгтгэн дүгнэх зорилготой гэнэ.  Ярилцлагыг  “ТАСС”-ын сэтгүүлч Андрей Ванденко хөтлөн явуулах бөгөөд 20 үндсэн сэдвийн хүрээнд 20-иос илүүгүй асуулт асуух юм байна. Ярилцлагын бичлэгүүдийг бүтэн сарын хугацаанд буюу өчигдрөөс  ирэх гуравдугаар сарын 25 хүртэл долоо хоногт 3-4 удаа олон нийтэд цацах бөгөөд 26-ны өдөр гэхэд  бүтэн хувилбарыг бэлэн болгож,  олны хүртээл болгох аж. Цуврал ярилцлагын анги бүр  тоон мэдээлэл, баримт, ишлэл, график зураглал, инфографик багтааснаас гадна орос, англи хэлээр бэлтгэж, араб, хятад хэлээр хадмал орчуулгатай үзүүлэх юм байна. Төслийн эхний хэсэг Засгийн газрыг огцруулсан шалтгаан, Дмитрий Медведев энэ талаар мэдэж байсан эсэх, болон Михаил Мишустины  талаар байжээ. Тэгвэл ОХУ-ын Төрийн тэргүүн  Дмитрий Медведевийн Засгийн газрыг огцруулна гэдгээ  өмнө нь мэдэгдэж байснаа онцлоод  “Дмитрий Анатольевичтой олон жилийн турш илэн далангүй, найрсаг харилцаатай байсаар ирсэн. Бидэнд бие биенээсээ нуух юу ч байхгүй. Тиймээс Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар   өмнө нь хэд хэдэн удаа ярилцсан” гэв.  Андрей Ванденкогийн “Засгийн газрыг гэнэт тараасан нь хуумгай явдал болоогүй гэж үү” гэсэн асуултад  “Ийм асуудлыг шийдэхийн тулд яагаад удаан хүлээн ёстой гэж. Шинэ Засгийн газраа бүрдүүлэхдээ илүү анхаарсан нь дээр. Хэрэв Засгийн газрыг богино хугацаанд бүрдүүлэхгүй бол улс орон ямар эмх замбараагүй болох байсныг төсөөлж байна уу. ОХУ ямар Бельги биш, яаж бүтэн жилийн турш Засгийн газаргүй байж болох билээ” хэмээн хариулсан байна. Харин  Михаил Мишустиныг Ерөнхий сайдын албан тушаалд хэрхэн сонгосон талаар “Ерөнхий сайд болох хүний жагсаалтад 3-4 хүний нэр байсан. Гэхдээ тэдэн дунд Михаил Мишустины нэр байгаагүй. Түүний нэрийг Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлэх нь миний шийдвэр байсан” гэжээ. Түүнчлэн Мишустиныг сонгосон шалтгааныхаа талаар “Михаил Владимировичийн хувийн зан чанар, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзсэн.  Үүнээс гадна манай улсын татварын системд шинэчлэл хийх цаг  болсон.  Энэ системийг төр, татвар төлөгч хоёулаа уялдаа холбоотой, дарамт болохгүйгээр ажилладаг  байхаар зохион байгуулах нь зүйтэй” гэлээ.

ОХУ-ын Засгийн газар огцорсон нь 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илгээлт тавьсны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Засгийн газрыг долоон жил удирдсан Дмитрий Медведевийн танхимыг огцруулж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг санал болгосон юм. Харин Дмитрий Медведев Засгийн газар огцрох болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: https://tass.com/russia/1122155

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МИНИЙ ТЕСТИМИЙГ ХҮСЭЛТЭЙ, ӨГӨХ ӨДӨР МИНИЙ ХҮН (joseluisloans@gmail.com) ШИНЖИЛГЭЭ ХӨТӨЛБӨР БОЛОМЖТОЙ, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ Хосе Луис зээлээр орон сууц худалдаж авах гэж байна. БИД ӨДӨР БОЛОМЖТОЙ, БУРХАН АМЬДРАЛ Хосе Луис КОМПАНИ. , Намайг ARIUNTSETSEG TSOLMONJAV гэдэг. Би МОГОЛИЯ байна миний олж авсан зүйл бол тэднийг итгэх итгэлийг бий болгосон, эцэст нь луйварчид байсан Тэр өдрийн хариуд нь тэд надад ямар ч хариу өгөхгүйгээр миний найдвар алга болж, би эргэлзэж, бухимдаж, интернетийн зээлийн компанитай холбоотой байхыг би хэзээ ч хүсэхгүй байсан, тиймээс би банкнаас мөнгө зээлэх гэж очсон. найз аа, би түүнд энэ бүх зүйлийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн яг л миний хэлсэн шиг, би тэдэнтэй И-мэйл хаягаар өргөдөл гаргасан: (joseluisloans@gmail.com) би итгэдэггүй гэхдээ би хичээгээд л надад гэнэтийн бэлэг 24 цагийн дотор зээл авсан, би итгэж чадахгүй байсан, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, Би зээл авах шаардлагатай байгаа гадаа байгаа бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (joseluisloans@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Та өнөөдөр (joseluisloans@gmail.com) холбоо бариарай, тэднээс зээл ав, бурхан хотын зээлийн фирмийг жинхэнэ зээлийн саналыг нь адислах болтугай. Миний зээлийг энэ компаниас стрессгүйгээр амжилттай авсан тул Жозе Луис зээлийн фирмтэй холбоо бариарай.
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
Нийтлэлчид