Улаанбаатар 1c

Д.Нарангэрэл: Covid19 вирусийн халдвар авсан монгол иргэн БНСУ-д байхдаа халдварласан байх магадлал өндөр

ЭМЯ-наас Covid19 вирусийн тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНСУ-д Covid19 вирусийн халдвартай нь тогтоогдсон 35 настай монгол залуу элэгний архаг үрэвсэлтэй, тэгээд энэ сарын 12-нд БНСУ-д очсон. Очсон даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж байсан. Цуг явсан эгч, эхнэрт нь халдвар илрээгүй. 

Энэ хүний нууц үеийн хугацааг тооцож үзэхэд тэрбээр БНСУ-д байхдаа халдвар авсан байх магадлалтай байгаа. Үүнд ГХЯ, цагдаа, эрүүл мэндийн салбарынхан тандалт хийж судалж байна” гэж мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид