Улаанбаатар 1c

“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрснээс шалтгаалан NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаар боллоо

 

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирусний шинжилгээгээр эерэг буюу тус халдвараар өвчилсөн гэж оношлогджээ.

Иймд тус холбооны улирлын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцалсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн түүний багийнхан болон бусад тамирчинд халдвар тарсан байж болзошгүй хэмээн үзэж NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаар болжээ.

Уг нь энэ улирлын 82 тоглолтоос бүх баг 60 гаруйг нь хийгээд байсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард тус холбооны плэй-оффын тоглолт эхлэх байсан юм.

Сонирхуулахад, Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо өмнө нь дөрвөн удаа улирлын тоглолтоо цуцалж байв.

Тодруулбал, 1995 онд гурван сарын хугацаатай, 1996, 1998-1999 онд зургаан сар гаруй хугацаатай (улирлын 82 тоглолтоос 50 тоглолт тоглогдсон), 2011 онд улирлын 82 тоглолтоос 66 тоглолт болж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид