Улаанбаатар 1c

Хулгайгаар хил давдаг алтны хэмжээг хөл хорио илчлэв

Хоёрдугаар сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдэв

Улс орнуудын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрүүдийн нэг нь алт бөгөөд хэзээнээс нааш хэн бүхний сэтгэлийг татаж ирсэн энэ шар металл тухайн орны мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах баталгаа болдгоороо хүчирхэг хийгээд үнэ цэнтэй эд. Монголбанк улсынхаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор алт худалдан авдаг. Үүнийг өөр талаас нь харвал, иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанканд тушаавал улсын гадаад валютын нөөц зузаарч, энэ хэрээрээ та эх орноо санхүүгийн хувьд хүчирхэг, эрсдэл даах чадвартай болоход хувь нэмрээ оруулсан хэрэг болох билээ.

Харамсалтай нь, иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Төвбанканд тушаахаас илүү нууцаар хил давуулан худалдах нь түгээмэл. Монголбанк янз бүрээр ухуулж, хууль, хяналтынхантай хамтарч ажиллаад ч, Засгийн газар, УИХ татварын хувь хэмжээг нь бууруулаад ч алтны хууль бус наймааг зогсоож чадаагүй өнөөг хүрсэн. Алт хууль бусаар хил даван урсаад байгааг мэдсээр, ярьсаар байгаа ч таслан зогсоож чаддаггүйн цаад шалтгаан энэ урсгалаас ашиг олдог бүлэглэл бий болсонтой холбоотой гэдэг.
Хил гааль, хууль, хяналтын байгууллагынхныг эгнээндээ нэгтгэсэн уг бүлэглэл өөрийнхөө хүмүүсийн хилээр гаргаж буй алтыг харсан ч хараагүй мэт өнгөрөөгөөд, тэднээсээ хувь авдаг, өөрсдөд нь хандаагүй жижиг гарын наймаачид, шинэ хүмүүсийг мэр сэр барьж, хилээр гарч буй алтыг илрүүлсэн нэр зүүдэг талаарх хардах, нотлохын завсраарх яриа бишгүй л сонсогддог. Алт олборлогчдын дунд алтаа нуух, хууль бусаар хил давуулах, тушаахгүйгээр хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа явуулах байдал газар аваад удаж буй талаар холбогдох албаны хүмүүс хэлдэг.
Харин алт олборлогчдын холбоо зэрэг үүнд нэр холбогддог нөхөд “Ийм нөхцөл байдал огт байхгүй. Хулгайгаар нэг кг алт ч хилээр гаргаж чадахааргүй эрх зүйн нөхцөл бүрдсэн. Хил, гааль, тагнуул, цагдаагийнхан гэж байгаа. Тэд алт хил давж байхад мэдэхгүй өнгөрөх тийм баларчихсан улс биш. Алтыг хулгайгаар гаргах нь ямар ч ашиггүй. Харин Монголбанканд тушаах нь ашигтай” хэмээн итгэл төртөл сэнхрүүлдэг. Гэвч статистик шал өөрийг өгүүлсээр байна.
Тухайлбал, Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт дурайж буй. Тодруулбал, Төвбанк өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна. Энэ тоог хараад алт тушаалт нэмэгдлээ хэмээн баярлах нь өрөөсгөл хэрэг. Харин хулгайгаар хил давдаг алтны багцаа бүрэн биш болов ч харагдлаа гэж ойлгох нь үнэнд дөхөх болов уу.
Нэгдүгээр сард урд хөрш Цагаан сараа тэмдэглэж, хилээ хаасан. Хятадын Цагаан сарын баяр дуусаад удалгүй манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаасан. Хил хаасан, иргэд өмнөд хөрш рүү зорчих боломжгүй болсон саруудад Монголбанканд алт тушаасан хэмжээ ингэж огцом өссөн нь нэгийг хэлж байна бус уу. Хил хааснаар хулгайгаар гадагш урсдаг алт Төвбанканд очсон нь энэ огцом өсөлтийн гол хүчин зүйл болжээ гэж харж байна. Ганц, хоёр сарын огцом өсөлтийг хараад ингэж дүгнэх нь өрөөсгөл хэрэг гэж хэлэх хүн гарч магадгүй. Тэгвэл бид Монголбанкны арван хэдэн жилийн статистикийг харсан. Алт олборлолт өнөөгийнхөөс илүү байсан уу гэхээс дутуу байгаагүй тэр жилүүдэд нэгдүгээр сард 3557 кг бүү хэл 2000 руу дөхөх хэмжээний алт худалдан авсан тохиолдол ч алга. 2009-2019 оны нэгдүгээр саруудад алт олборлогчид дунджаар 490 кг алт тушааж байж. Хоёрдугаар сарын тухайд ч ялгаагүй. 2009-2019 оны хоёрдугаар саруудын дийлэнхэд нь 100 орчим кг алт худалдаж авсан байна. Энэ жилийнх яалт ч үгүй огцом өссөн үзүүлэлт аж. Тиймээс л хил хаасан нь хулгайгаар урсдаг алтыг илчилж гэж хардаад буй хэрэг. Статистик худлаа хэлдэггүй гэдэг дээ.
Зарим нэг хүн алт тушаалт огцом өссөнийг ханшийн өсөлттэй холбож тайлбарлаж мэднэ. Гэхдээ өнгөрсөн онд алтны ханш өссөөр байсан ч Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ буурсан билээ. Тодруулбал, өнгөрсөн онд Төвбанк 15.2 тонн алт худалдан авсан нь 2018 оныхоос 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт байв. 2018 онд 21.9 тонн алт худалдан авсан юм. Өнгөрсөн онд ийм байсан тул энэ онд ч алт тушаалт үргэлжлэн буурч болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж байсан удаатай. Товчхондоо алт тушаалт ингэж огцом нэмэгдэх хүчин зүйл эдийн засагт бүрдээгүй гэж харж байв. Алтны ханш өсөж буй ч тушаалт бага байгаа талаар албаны хүмүүс өнгөрсөн онд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2.5 хувь байсан АМНАТ-ийг таван хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн алт олборлолт буурч байгаа” хэмээн тайлбарлаж байв. АМНАТ-ийн хэмжээ хэвээрээ, олборлолт ч идэвхтэй биш энэ үед хил хаасан саруудад тушаасан алтны хэмжээ ийнхүү огцом нэмэгдсэн нь нэгийг хэлж буй биз

Хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас 5-6 дахин их байна

Монголбанкнаас алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийг алтаа хуулийн дагуу, дотооддоо тушаахыг байнга уриалдаг. Өнгөрсөн онд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлүүлсэн. Уг аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанк болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар нөөцөө нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийсэн юм. Гэсэн ч алт тушаалт нэмэгдэх бус, эсрэгээрээ буурсан үр дүн гарсан талаар дээр дурдсан. Улсын хилээр хууль бусаар алт гаргах явдлыг бууруулахаар Төвбанк хууль, хяналтын байгууллагатай тогтмол хамтран ажилладаг талаараа мэдээлдэг. Энэ ажлын хүрээнд хураагдан улсын орлого болсон алтны хэмжээ жилд 10 орчим килограммаар яригддаг билээ. Гэтэл хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар илүү байгааг холбогдох байгууллага анхааралдаа авахад гэмгүй биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • орон нутгийн иргэд татвараа төлж нөхөн сэргээлтээ хийдэг хариуцлагатай бичил уурхайг дарга нарын давруулсан нинжатай андуурч үгүй хийх гэж буй төрийнхөөн сонс!!! өнгөрсөн онд иргэд буюу бичил уурхайчид монгол банкинд 12.5 тонн алт тушаасан. гэтэл эх орны минь хамгийн их баялагтай эрүүл газруудыг ухаж байгаа том уул уурхайн компаниуд хэдэн тонн алт тушаасан бэ? харин ч хил хорио тогтоосны буянаар тэдний алт монгол банкинд тушаагддаггүй байсныг гэрчиллээ. дээр нь ганцхан жишээ архангай аймгийн цэнхэр суманд цуцлагдсан ц. мянганбаярын нэг хүний эзэмшил газар 8700 га. гэтэл бичил уурхайчид улс даяараа арван мянга илүү хүнд 350 га мөртөө амнө нь эвдэгдсэн газар. арай л !!!!!!!!!!!! байгаа биз. сонирхолтой нь эрх баригчид төрийнхөн үүнийг дэндүү тэнцвэртэй гэж хардаг. тэдэнд үнэн шудрага хөдөлмөрлөж байгаа иргэд огтхон ч хамаагүй. харин цоо шинэ хамгийн их баялагийг самарч байгаа ганц нэг баячуудын амьдрал л сонин. тэднийг л дэмжинэ. тэр дэмжлэг нь их албархуу их гое үг хэллэгтэй жишээ нь: монгол банкны алтны нөөц вальютын ханшийг нэмэгдүүлж байгаа том компаниудад төрөөс хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлнэ ч гэх шиг... та нарын тэр зээлтэй зээлгүй тэд чинь тасарчихсан тансаг амьдралтай улсууд. иргэд буюу бичил уурхайчид чинь сархинаг шиг эвдэгдэж идэгдсэн хоосон шахуу 350 хан га газарт 10.мянгуулаа арай ядан амь зууж байгааг энэ амьжиргаанаас нь салгах юм яриад сууж байдаг яасан харалган улсууд вэ.бичил уурхайн журмыг түдгэлзүүлээд бүх зүйлийг хууль бус үйлдэл рүү түлхэж байна. иргэдээ бодсон төр гэж байдаг бол бичил уурхайн журмаа бичил уурхайчид ажиллаж амьдарч болохоор сайжруулж хурдан батлаж өгөхийг шаардаж байна.
    2020 оны 04 сарын 18
  • Hil , Gaaliihan mungu hiideg ajil n 2 sar ch gesen zogsoj dee.
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Хаа сайгүй л ажил байна шүү дээ. Залхуу баньд
    2020 оны 03 сарын 15
  • Бид чинь хилтэй тусгаар тогтносон улс шүү дээ. Алт тушаалт хилийн хорио тогтоосноос хойш бараг 10 дахин нэмэгдсэн гэжээ. Манахй хил гаалийнхан юу хийж мануухай цариалдаг байна вэ. Тэнд ажиллагсад маш хариуцлагагүйгээс гадна хулгайч нартай хуйвалдаж эх орны үнэт баялагийг зөөдөг нь батлагдаж байна. Эндээс үзвэл монголчууд эх орондоо хайртай гэж худал хоосон орилдог нь илт байна. Иймд хил гаалийнхнаа бүрэн бүрэлдэхүүнээр нь солиочээ Хүрэлсүхээ
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
  • иргэн
    алт, хар тамхи г.м зүйлсийг хил дээр илрүүлэхэд хэцүү шүү дээ.тэр олон зуугаараа цуварч байгаа нүүр болон бусад эрдэс ачсан том том тэрэгнүүдийг.зохион байгуулалттайгаар тагнуулын байгууллага эдийн засгийн цагдаа зэрэг албад олборлолтоос нь эхлээд гүйцэтгэх ажиллагааны журмаар мөрдөж илрүүлэх магадгүй.бусдаар бол амжихгүй байхоо.
    2020 оны 03 сарын 13
  • Zochin
    Xunii noxoo idexeer ööriin noxoo id gej neg ug baidag
    2020 оны 03 сарын 13
  • Xunii noxoo idexeer ööriin noxoo id gej ug baidag
    2020 оны 03 сарын 13
  • Baterdene
    Ard irgedee ajiltai bolgj uguuch
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
    • Хаа сайгүй л ажил байна шүү дээ. Залхуу баньд
      2020 оны 03 сарын 13
  • Zochin
    Yamar ih hadgalamj we? Ulsiin 3 jild hudaldan awsan alttai tentsuu baih uu
    2020 оны 03 сарын 13
  • Нэг хүнд биш ш дээ олон хүн байгууллагын нийлбэр малаа үлгэр өөрөө чи
    2020 оны 03 сарын 13
  • Топор
    Алт гаргах нь үндсэндээ хил дээр байгаа гааль хил тагнуулынхан ажилаа муу хийхээс гадна тэд нарын оролцоо байгаа нь нэгж жишээ дээ.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Ашиг олж байвал хууль зөрчих, эх ороон хамаагүй улсаа худалдаж мэдэх нөхдүүд хаа сайгүй
    2020 оны 03 сарын 13
  • 1000 тн алтны хадгаламжтай хэдэн байгууллага хувь хүн монгод байдаг вэ? Үлгэр яриад бай.
    2020 оны 03 сарын 13
  • Эх орондоо хайртай иргэн
    Урд талын хил маань шүүрэн шанага гэдэг нь маш тод харагдаж байна. Ямарч шалтгаан хэлээд, энэ хэдэн тоо нүцгэн үнэнийг хэлээд байна шүү. Зөвхөн алт хулгайгаар гаргах биш, нууцаар харийн тагнуулчдыг нэвтрүүлэх, хил дамнасан хүн наймаалах, хар тамхи, мөнгөн усыг оруулах зэрэг бүх хориотой ажил энд чөлөөтэй явагддаг гэдгийг энэ баримт маш тод илэрхийлж байна. Хил хамгаалах болон гаалийн байгууллагууд, давхар хяналт тавих үүрэгтэй хүчний байгууллагуудын ажил хариуцсан бүх шатны албан тушаалтнуудын баяжсан хөрөнгөжсөн байдал, авилга, хээл хахиул авдаг, эх орноосоо өдөр бүр урваж, эх орноо хөгжилгүй, адгийн орон болгоход гол хувь нэмэр оруулж буй энэ ноцтой асуудалд хариуцлага хатуу тооцох, мөн энэ чиглэлийн бүтэц, чадавхийг нэмэгдүүлэх нь хамгийн ЧУХАЛ гэдгийг төрийн удирдлага МЭДЭЖ ЦАГ АЛДАЛГҮЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА. Ард иргэдээ үүнд нэгдээрэй!
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
    • орон нутгийн иргэд татвараа төлж нөхөн сэргээлтээ хийдэг хариуцлагатай бичил уурхайг дарга нарын давруулсан нинжатай андуурч үгүй хийх гэж буй төрийнхөөн сонс!!! өнгөрсөн онд иргэд буюу бичил уурхайчид монгол банкинд 12.5 тонн алт тушаасан. гэтэл эх орны минь хамгийн их баялагтай эрүүл газруудыг ухаж байгаа том уул уурхайн компаниуд хэдэн тонн алт тушаасан бэ? харин ч хил хорио тогтоосны буянаар тэдний алт монгол банкинд тушаагддаггүй байсныг гэрчиллээ. дээр нь ганцхан жишээ архангай аймгийн цэнхэр суманд цуцлагдсан ц. мянганбаярын нэг хүний эзэмшил газар 8700 га. гэтэл бичил уурхайчид улс даяараа арван мянга илүү хүнд 350 га мөртөө амнө нь эвдэгдсэн газар. арай л !!!!!!!!!!!! байгаа биз. сонирхолтой нь эрх баригчид төрийнхөн үүнийг дэндүү тэнцвэртэй гэж хардаг. тэдэнд үнэн шудрага хөдөлмөрлөж байгаа иргэд огтхон ч хамаагүй. харин цоо шинэ хамгийн их баялагийг самарч байгаа ганц нэг баячуудын амьдрал л сонин. тэднийг л дэмжинэ. тэр дэмжлэг нь их албархуу их гое үг хэллэгтэй жишээ нь: монгол банкны алтны нөөц вальютын ханшийг нэмэгдүүлж байгаа том компаниудад төрөөс хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлнэ ч гэх шиг... та нарын тэр зээлтэй зээлгүй тэд чинь тасарчихсан тансаг амьдралтай улсууд. иргэд буюу бичил уурхайчид чинь сархинаг шиг эвдэгдэж идэгдсэн хоосон шахуу 350 хан га газарт 10.мянгуулаа арай ядан амь зууж байгааг энэ амьжиргаанаас нь салгах юм яриад сууж байдаг яасан харалган улсууд вэ.бичил уурхайн журмыг түдгэлзүүлээд бүх зүйлийг хууль бус үйлдэл рүү түлхэж байна. иргэдээ бодсон төр гэж байдаг бол бичил уурхайн журмаа бичил уурхайчид ажиллаж амьдарч болохоор сайжруулж хурдан батлаж өгөхийг шаардаж байна.
      2020 оны 03 сарын 13
    • иргэн
      алт, хар тамхи г.м зүйлсийг хил дээр илрүүлэхэд хэцүү шүү дээ.тэр олон зуугаараа цуварч байгаа нүүр болон бусад эрдэс ачсан том том тэрэгнүүдийг.зохион байгуулалттайгаар тагнуулын байгууллага эдийн засгийн цагдаа зэрэг албад олборлолтоос нь эхлээд гүйцэтгэх ажиллагааны журмаар мөрдөж илрүүлэх магадгүй.бусдаар бол амжихгүй байхоо.
      2020 оны 03 сарын 13
  • эрдэнээ
    Урд талын хил маань шүүрэн шанага гэдэг нь маш тод харагдаж байна. Ямарч шалтгаан хэлээд, энэ хэдэн тоо нүцгэн үнэнийг хэлээд байна шүү. Зөвхөн алт хулгайгаар гаргах биш, нууцаар харийн тагнуулчдыг нэвтрүүлэх, хил дамнасан хүн наймаалах, хар тамхи, мөнгөн усыг оруулах зэрэг бүх хориотой ажил энд чөлөөтэй явагддаг гэдгийг энэ баримт маш тод илэрхийлж байна. Хил хамгаалах болон гаалийн байгууллагууд, давхар хяналт тавих үүрэгтэй хүчний байгууллагуудын ажил хариуцсан бүх шатны албан тушаалтнуудын баяжсан хөрөнгөжсөн байдал, авилга, хээл хахиул авдаг, эх орноосоо өдөр бүр урваж, эх орноо хөгжилгүй, адгийн орон болгоход гол хувь нэмэр оруулж буй энэ ноцтой асуудалд хариуцлага хатуу тооцох, мөн энэ чиглэлийн бүтэц, чадавхийг нэмэгдүүлэх нь хамгийн ЧУХАЛ гэдгийг төрийн удирдлага МЭДЭЖ ЦАГ АЛДАЛГҮЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА. Ард иргэдээ үүнд нэгдээрэй!
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Zochin
    Алтны хадгаламжтай. Мөн алтны нөөцтэй хувь хүн болон байгууллага ханш өндөр байгаа дээр нь борлуулж бас болно. Ирэх сарыг харая.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
    • Zochin
      Yamar ih hadgalamj we? Ulsiin 3 jild hudaldan awsan alttai tentsuu baih uu
      2020 оны 03 сарын 13
    • Нэг хүнд биш ш дээ олон хүн байгууллагын нийлбэр малаа үлгэр өөрөө чи
      2020 оны 03 сарын 13
    • 1000 тн алтны хадгаламжтай хэдэн байгууллага хувь хүн монгод байдаг вэ? Үлгэр яриад бай.
      2020 оны 03 сарын 13
  • зочин
    Хилээ нээхгүй хэдэн сар болход Монгол улс өрнөөсөө хангалттай гараад инфляцаа бариад авах юм биш үү. Короногоос болж эдийн засгийн өсөлтөнд орсон улсаар тодорх юм биш үү.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • хөөрхий дөө
    Сумьяабазар Аюурсайхан хоёр авдар авдраар нь хил гаргадаг гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг байгаарай. Чишшшш шударга гишүүн гэдэг халхавчны ард хийдэг булай бузар луйвар их шүү
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Алтны татвар хэтэрхий өндөр. Хэдэн жилийн өмнө алт худалдах гээд МБ-д очсон хүнд теллер нь хуулийн заалт юмыг аягүй сайхан тайлбарлаж өгөөд, хятадуудад тушаавал 2 дахин өндөр ашигтай болохыг ойлгуулаад явуулсан гэдэг...
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
    • Zochin
      Xunii noxoo idexeer ööriin noxoo id gej neg ug baidag
      2020 оны 03 сарын 13
    • Xunii noxoo idexeer ööriin noxoo id gej ug baidag
      2020 оны 03 сарын 13
    • Зочин
      Ашиг олж байвал хууль зөрчих, эх ороон хамаагүй улсаа худалдаж мэдэх нөхдүүд хаа сайгүй
      2020 оны 03 сарын 13
  • jamba
    mongolbank altaa johon unetei awhad bolii shde tegehgui hymd awad deeres n belen gargasan geed baahan mongo suutgad bhar hen ch unetei ruu ywii sh de
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • ард
    элбэгдорийн алтны нууц уурхай олборлосон алтаа мэдээж монгол банкнд л тушаав гэж хулгайн ашгаа мэдэгдэхгүйн тулд гадагш нь л гаргадаг байсан байна
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • 9999
    Арын хаалгаар өндөр хахууль өгч орсон ажилтан ажлаа ингэж хийхжжс биш яахав. Бараг ард түмний санал хураалтаар оруулах албан тушаал чинь гааль юм биш үү
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • С.Съезхан
    Энэ материалыг бичсэн хүн бодит байдал дээр байгаа зүйлийг үнэн зөв бичсэн байна.Манай улсын хувьд хилээр хууль бусаар гадагшаа гарч зарагдаж буй алтыг Монголдоо үлдээхийн тулд хүмүүсийн гарт байгаа алтыг салгаж авдаг урамшууллын өвөрмөц арга зам хайх хэрэгтэй
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Б нямдаваа
    Саарал жагсаалтад ороод байгаа жинхэнэ далд эдийн засаг чинь энд л бна даа....
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • ГААЛИЙНХАН ХИЙДЭГ ГААЛЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ УЛААН АВИЛГА
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • 20 garui jil ingej zambaraagui yavlaa. Nuutsaar gargadag il shahuu buleglelee odoo tatan buulgaldaa.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • За ийм л бна да. Энэ оронд хараа хяналт сул бна.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Эрх баригчид еерсдее гадагшаа зувчуулдкг болохоос жирийн иргэдийн хийдэг хулгай биш
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Нөгөө тагнуул хуулийнхан юу хийж байдаг юм
    2020 оны 03 сарын 13
  • Zochin
    Hulgaichidiin bulhia ilerch bhgvi yu
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Jiriin irgen
    Үнэн байхоо. Сумьябазар сайд нь алтыг хууль бусаар хил гаргаад байаг тэхээр алтны татвараа буурууляа гэж мангар юм яриад явж байсан биздээ. Тэгж татвараа бууруулж байхаар хуулиа, гаалиа чангалах хэрэгтэй шдээ.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Иргэн
    Үнэн зөв мэдээлэл нийтлэх хэрэгтэй шүү. 1.2019 онд татварын тодорхойгүй нөхцөл байдал үүсгэснээс болж тушаалт 4 сар болтол хүлээлтийн бдалд шилжсэн. 2. 2020оны тушаалтыг дотор нь задалж харваас эко алтан заамар ххк буюу одоо бүрдэл майнинг ххк болж нэрээ сольсон компани дангаараа 60-70% бүрдүүлж бна. Энэ тушаалт нь хэсэгхэн хугацааны нөөцийн хамааралтай тушаалт юм.
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Хахаха

    Үнэн зөв мэдээлэл нийтлэх хэрэгтэй шүү. 1.2019 онд татварын тодорхойгүй нөхцөл байдал үүсгэснээс болж тушаалт 4 сар болтол хүлээлтийн бдалд шилжсэн. 2. 2020оны тушаалтыг дотор нь задалж харваас эко алтан заамар ххк буюу одоо бүрдэл майнинг ххк болж нэрээ сольсон компани дангаараа 60-70% бүрдүүлж бна. Энэ тушаалт нь хэсэгхэн хугацааны нөөцийн хамааралтай тушаалт юм. Хил гаалиар зөөдөг хүмүүс бдаг л байх Гэхдээ хэдэн тонноор зөөдөг гэдэг нь ташаа мэдээлэл.

    Угаасаа энэ бичил уурхай гэдэг тэнэг юмаа зогсоох хэрэгтэй
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
  • Уурхайчин
    За ийм л байна... хил гааль хүчний байгуулагыг хэрсэн том мафийн сүлжээ шүү дээ бүхэл бүтэн динзоварын яс гарч байсан юм чинь хэдэн кг алт өол тэдэнт юу ч биш блгүй дээ анх 76 н эргүү гэнтийн ашгиын 46 хувь юм гарсанаар л алт тушаалт Монголд биш Хятад луу урссан шүү дээ
    2020 оны 03 сарын 12 | Хариулах
    • Нөгөө тагнуул хуулийнхан юу хийж байдаг юм
      2020 оны 03 сарын 12
Нийтлэлчид