Улаанбаатар 1c

30 хүрэхээсээ өмнө заавал амжуулах ёстой зүйлс

Хүний амьдралын 20-30 нас бол хамгийн мартагдашгүй үе нь байдаг гэдэгтээ олон хүн санал нийлдэг. Учир нь, энэ үед карьераа эхлүүлэх, амьдралаа өөрчлөх зэрэг олон чухал үйл явдал тохиодог.  Ер нь 30 нас хүрэхээсээ өмнө дараах зүйлсийг хийхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Гэхдээ заавал 30 хүрэхээсээ өмнө хэрэгжүүлэх албагүй бөгөөд 30 гарснаас хойш, бүр 20 наснаасаа ч амьдралдаа хэрэгжүүлж эхлэхэд буруудахгүй гэнэ шүү.

Өөрийн гэсэн хадгаламжтай болох

20 гараад л хөгширсөн хойноо хэрэглэх мөнгөө цуглуулж эхэлнэ гэдэг сонирхолгүй санагдаж магадгүй. Гэхдээ 25 наснаасаа  жил бүр 3000 ам.доллар хадгалвал ердөө арван жилийн хугацаанд буюу 35 насандаа 30 мянган ам.долларын хадгаламжтай болох бөгөөд 35 наснаасаа хойш хадгаламжиндаа нэг ч төгрөг нэмэхгүй байсан ч 65 насандаа 338 мянган ам.долларын мөнгөн хуримтлалтай болохоор байгаа юм.

Гэнэтийн зүйлд зориулж мөнгө хадгалах

Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Хэнд юу тохиолдохыг урьдаас тааварлах  боломжгүй. Тиймээс амьдралд тохиолдол гэнэтийн  зүйлд зориулсан багахан хадгаламжтай байх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Өр төлбөрөө тухай бүрт нь цэгцэлж сурах

Зээлийн карт, оюутны зээл гэх мэт нь нас ахих тусам таны амьдралд ачаа болж магадгүй. Төлбөрөө хуримтлуулсаар байвал машин, байр гэх мэт зүйлс худалдан авахад төвөг болж мэдэх юм.Тиймээс боломжтой үедээ өр, зээлээ төлж байх хэрэгтэй гэнэ шүү.

Боловсрол эзэмших

Коллеж,  их дээд сургуульд сурснаар туршлагаас гадна олон боломж нээгддэг. Тухайлбал, холбоо, сүлжээ нэмэгдэж, танилын хүрээгээ тэлэх боломж олгоно. Тэгэхээр суралцахаас хэзээ ч зайлсхийж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

education-н зурган илэрц

Аялах

Гадаад орноор аялах нь шинэ хүмүүстэй танилцах боломж олгохоос гадна амьдралыг өөрөөр харах, аяллаас амьдралын амтыг мэдрэх боломж олгодог. Тиймээс боломж л олдвол аялахыг хичээгээрэй.

Шинэ хот, улсад амьдарч үзэх

Коллежид сурахаар болон амьдрахаар өөр хот болон улс руу явах нь урьд өмнө нь хэзээ ч хуримтлуулж байгаагүй туршлага болдог гэдэгтээ олон хүн санал нийлдэг. Тиймээс 30 нас хүрэхээсээ өмнө орчноо солиод өөрийгөө сорихоос гадна, туршлага хуримтлуулахыг оролдоорой.

Авьяасаа нээ

Өөрийгөө юунд авьяастайг олж, нээн чөлөөт цагаараа авьяасаа хөгжүүлж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.

talent-н зурган илэрц

Айдсаа ялан дийл

Хэрэв та 30 нас хүрэх гэж байгаа бол хэдийн айдастайгаа нүүр тулаад эсвэл ялчихсан байх хэрэгтэй гэнэ шүү.

Хөгжмийн зэмсэг болон хэл сурах

Хөгшрөх тусам хэл сурахад улам төвөгтэй болдог бөгөөд аль болох 30 нас хүрэхээсээ шинэ хэл сурах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн өөрт таалагддаг хөгжмийн зэмсгээ сурч, тоглодог болсноор стресснээс богино хугацаанд ангижирдаг аж.

Цагаа зөв зохицуулж сурах

 Энэ үед ажил амьдралаа зохицуулж, гэр бүлдээ болон өөртөө цаг гаргадаг, гэр бүлийн тогтсон төлөвлөгөөтэй болчихсон байх хэрэгтэй аж.

Өөртөө хөрөнгө оруул

Олон улсын спортын болон урлагийн тоглолт үзэж байх, хоолны дэглэм барих, ном уншихаас гадна мэргэжлийн хувьд ахиж, дэвших хөрөнгө оруулалтыг өөртөө хийж байх хэрэгтэй гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид