Улаанбаатар 1c

Хэрэглээний зээлийн хүү, эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргалаа

Хэрэглээний зээлийн хүү, эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэхүү шийдвэрийн талаар  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан.  Нийт 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журам дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчдадаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн.

Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авчээ Тус зээлэнд цалин, тэтгэвэр, ипотек зэрэг зээлүүд хамаарч байгаа. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн төлөлт болон хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй байхаар шийдвэрлэлээ. Энэхүү 90 хоног  нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрөөс хойш хэрэгжиж эхэлж байгаа. 

Түүнчлэн хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Харин гурван сарын хугацаанд тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд найдваргүй зээлдэгчид хамаарахгүй гэсэн үг юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид