Улаанбаатар 1c

Зээлийн ХЯЛБАР шийдэл буюу боловсон ЛУЙВАР

“T-Mat” гэх тодотголтой бэлэн мөнгөний зээлийн машин Улаанбаатар хотод долоо, Орхон аймагт хоёр, Булган, Дархан-Уул аймагт тус бүр нэг байдаг. Энэхүү АТМ шуурхай зээл олгодог гэдгээрээ иргэдийн дунд “алдар”-шаад байна. Тус бэлэн мөнгөний машинаас зээл авахад маш хялбар. Иргэд хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулаад л 10,000-300,000 төгрөгийн зээлийг нэг минут хүрэхгүй хугацаанд авч байгаа нь урт дараалал үүсэх шалтгаан болж байна.

Анх зээл авах гэж буй хүмүүс хамгийн бага хэмжээгээр буюу 10,000 төгрөгийн зээл авах боломжтой. Авсан зээлээ тогтмол эргүүлэн төлснөөр зээлж болох мөнгөн дүнгийн хэмжээ өссөөр байна. Харин зээлийн эргэн төлөлтийг багадаа 7 хоног, ихдээ 21 хоногийн хугацаанд эргүүлэн төлөх ёстой аж.

Ямар ч шалгуургүй тус зээлийн эрсдэлтэй тал нь хүү өндөртэй. Тодруулбал, иргэд 10,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай авахад 10 хувийн хүү төлнө. Хугацаа хойшлох тусам буюу 14 хоногийн хүү 20 хувь, 21 хоногийн хүү 30 хувиар бодогдоно. Эндээс харахад зээлийн дээрх хялбар шийдэл нь иргэдийн эрэлт дээр түшиглэсэн боловсон луйвар юм. Төсвийн цалинтай, тэтгэмжийн мөнгөөр амьдардаг, сарын цалин нь хаанаа ч хүрдэггүй иргэд энэхүү зээлийг олноороо авч байгаа нь харамсмаар. “T-Mat” ATM-ыг “Монэкс Финанс” ХХК-иас гаргасан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан гэж тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн хэлж байна. Өөрөөр хэлбэл, “Монэкс Финанс” ХХК-иас хууль бус үйл ажиллагааг явуулж, иргэдийг шулж байна.

Ямартай ч Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт оруулахаар судалж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Боловсон коммент
    Уг нь хэрэгтэй давчидсан үедээ өөрсдөө нөхцлийг нь зөвшөөрөөд, хурууны хээгээ хоёр ч удаа уншуулаад авдаг зээл биз дээ. Даанч өөрсдөө хэнэггүйдээ хугацаанд нь төлөхгүй, өчнөөн хоног хаяж явж хугацаа хэтрүүлэн торгууль тавиулчихаад араас нь луйварчнаар дуудаад сууж байдаг. Ядаж л хүүгээ төлөөд хугацаагаа дахиад сунгачихаж болдог ш дээ.
    2020 оны 03 сарын 20
  • Bolovson comment
    Mungu heregtei bolson ued hun amitan tsarai aldaj bhaar shuud zeel avchihsan ni amar shdee Bolovson luivar ch geh shig Hevleliinhen harin bolovson gutgedeg garuuduu ugui yu. Huulia sain sudalj bgaad zeel gargaj bgaa bailgui dee teneg humuus bgaa bish.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
    • Боловсон коммент
      Уг нь хэрэгтэй давчидсан үедээ өөрсдөө нөхцлийг нь зөвшөөрөөд, хурууны хээгээ хоёр ч удаа уншуулаад авдаг зээл биз дээ. Даанч өөрсдөө хэнэггүйдээ хугацаанд нь төлөхгүй, өчнөөн хоног хаяж явж хугацаа хэтрүүлэн торгууль тавиулчихаад араас нь луйварчнаар дуудаад сууж байдаг. Ядаж л хүүгээ төлөөд хугацаагаа дахиад сунгачихаж болдог ш дээ.
      2020 оны 03 сарын 19
Нийтлэлчид