Улаанбаатар 1c

А.Амбасэлмаа : Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Халдвар илэрсэн зургаан иргэний  дөрвийнх нь биеийн байдал дунд, нэг нь хүндэвтэр байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа.

Мөн өчигдрийн нислэгээр ирсэн 200 гаруй хүний 25 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 1,000 гаруй хүн ирсэн байна. Бид тэдгээрт үргэлжлүүлэн шинжилгээ хийж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид