Улаанбаатар 1c

"Салхит"-ын мөнгөний ордтой холбоотой шүүх хурлыг энэ сарын 13 хүртэл хойшлууллаа

Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Үүнийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг /2020.03.19/-ний өдрийн 09:00 цагт товлосон хэдий ч, тодорхойгүй шалтгаанаар 10:40 цагт эхэлсэн байна.

Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан хэдий ч сэтгүүлчдийг хуралдааны танхимд оруулалгүйгээр шүүх танхимын гадна байрлуулсан дэлгэцээр хурлын явцыг дамжуулжээ. 

Шүүгдэгч Ш.Мөнгөншагай прокуророос татгалзсан бол шүүгдэж буй нэг шүүгч хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу "Салхит"-ын мөнгөний ордтой холбоотой шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 13-н хүртэл хойшлуулав. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид