Улаанбаатар 1c

АНУ, Хонконг ард иргэддээ нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор судалж байна

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархсан энэ үед улс орнууд эдийн засаг, ард түмнийхээ амьжиргааг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, АНУ вирусээс  үүдэлтэй хориг, хязгаарлалтын нөхцөл байдалд эдийн засгаа дэмжихийн тулд 850 тэрбум гаруй ам.доллар төсөвлөхөөр зэхэж байгаа талаар тус улсын Сангийн сайд Стивен Мнучин өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

NВС агентлагийн мэдээлснээр, бизнесийнхний татварыг бууруулахаас гадна холбооны нөөцөөс АНУ-ын иргэн бүрт 1000 ам.доллароос ихгүй мөнгөн тэтгэмж олгох боломжийн талаар судалж байгаа гэнэ. Түүнчлэн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хамгийн их хохирол амсаж буй салбаруудад шууд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.  

Эдийн засагчдын үзэж буйгаар, АНУ-ын Засгийн газраас  хямралын үед ашиглахаар төлөвлөөд буй  850 тэрбум ам.доллар нь урьд хожид байгаагүй өндөр үнийн дүн гэнэ. 2008 оны  хямралын дараа эдийн засгаа дэмжих, дампуурахад ойрхон болсон компаниудын хувьцааг улс их хэмжээгээр худалдан авахад зориулж 700 тэрбум орчим ам.доллар зарцуулж байжээ.

АНУ-аас гадна  Хонконг амжиргааны түвшин доогуур 200 мянган өрхөд нэг удаагийн тэтгэмж олгохоор судалж байгаа юм байна. Мөн  “Facebook” компани коронавирусийн халдварын тархалтын үед ажилтнуудаа дэмжих зорилгоор  хүн бүрт  1000 ам.долларын урамшуулал олгохоор болжээ. Энэ талаар Марк Цукерберг өнгөрсөн мягмар гарагт дотоод сүлжээгээрээ дамжуулан ажилтнууддаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид