Улаанбаатар 1c

Ахуйн түймрээс улбаалан хоёр хүүхэд эндлээ

 

Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ.

Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 14:28 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 14:32 цагт очиж, түймрийг унтраасан ч гал түймэрт 4 настай болон нэг нас 9 сартай хоёр эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид