Улаанбаатар 1c

ДЭМБ: Коронавирусийн 20 гаруй төрлийн вакцин бүтээж байгаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоогоор коронавирусийн эсрэг өөр өөр төрлийн 20 гаруй вакцин бүтээхээр судалгаа, шинжилгээ хийж байгаа бол заримыг нь клиникийн түвшинд буюу хүнд туршиж эхэлсэн талаар мэдэгджээ. Гэхдээ  ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөрийн удирдагч  Мария Ван Керхове “Хэдийгээр вакцин гаргаж авах үйл явц богино хугацаанд урагшилж байгаа ч зах зээлд гаргах хүртэл дахиад нэлээд хугацаа шаардлагатай. БНХАУ богино хугацаанд вирусийн генетик дарааллыг олж тогтоосон нь үр дүнгээ өглөө” хэмээсэн байна. АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн коронавирусийн вакциныг хүн дээр туршиж эхэлснээ мэдэгдээд байгаа юм. Туршилтад оролцсон сайн дурынхны биеийн байдлыг жилийн турш ажиглах ажээ. Тус хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээлснээр, туршилтад сайн дураар оролцох 45 хүнийг сонгож авсан бөгөөд тэдэнд 28 хоногийн зайтай хоёр вакцин ижил тунгаар тарих юм байна.  “мРНК-1273” гэж нэрлэсэн вакциныг АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Массачусетс мужийн Кембриж хотод байрладаг “Moderna” биотехнологийн компанитай хамтран гарган авчээ. Одоогоор дэлхийн хэмжээнд 245 мянган хүн коронавирусийн халдвар авч, 10031 хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: https://www.cnbc.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид