Улаанбаатар 1c

“Синьхуа”: Монголын газрын тосны нөөц 2.3 тэрбум баррель

Монгол Улс өнгөрсөн онд 6.5 сая баррель газрын тос экспортолсон нь  2018 онтой харьцуулахад 355 мянган баррелиар өссөн үзүүлэлт  болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн тус агентлаг “Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ сүүлийн зургаан жилийн хугацаанд арав дахин өссөн. Өөрөөр хэлбэл 2009 оны эхний улиралд 183 мянган баррель газрын тос олборлож байсан бол  өнгөрсөн 2015 онд 1.8 сая баррель газрын тос олборлосон. Монгол орны газрын тосны нөөцийн тухай асуудал маш олон жил бүрхэг байв. 1964 оноос хойш “Монголд газрын тос байхгүй” гэсэн эрдэмтэн, судлаачдын дүгнэлт хүртэл гарч байсан юм. Харин үүний дараа  Оросын өмнөө барьдаг Газрын тосны томоохон интитуцийн 1979-1983 онд хийсэн судалгааны дүгнэлтээр зөвхөн Тамсагбулаг орчимд 35-45 сая баррель тос байх боломжтой гэсэн байдаг. Түүнээс  хойш олон дүгнэлт гарсан билээ. Эдгээр дүгнэлтээр нөөцийн хэмжээ байнга өөрчлөгдөж, нэмэгдэж байсан юм. Ингээд Канадын компани хамгийн том судалгааг хийгээд Тамсаг булаг орчимд 9.4 тэрбум баррель газрын тосны нөөц бий гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Оросуудын анхны гаргаж байсан төсөл, канадчуудын хийсэн төсөл хоёрын хооронд ихээхэн зөрүү байгаа юм. Иймд БНХАУ-ын судлаачид 2000 онд дэлгэрэнгүй судалгаа хийгээд, геологийн баталгаат нөөцийг нь 2.3 тэрбум баррель гэж тогтоосон” хэмээжээ.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид