Улаанбаатар 1c

E-Barimt: Системд алдаа гарч, хонжворын мэдээлэл хэрэглэгчдэд ташаа очжээ

НӨАТ-ын урамшууллын E-barimt-ын системд алдаа гарсны улмаас зарим хэрэглэгчид сугалаанд хожсон талаарх ташаа мэдээлэл очжээ. 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд болсон сугалааны ээлжит тохирлын үндсэн дугаар 93881173 байсан бөгөөд зарим хэрэглэгчид "сугалаанд хожсон" гэх мэдээлэл ирсэн ч эргэн устсан байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын мэргэжлийн зөвлөгөө өгөх 1800-1288 утсаар лавлахад "Системд алдаа гарч 76-гаар төгссөн дугаартай хүмүүст андуурч ташаа мэдээлэл очсон юм шиг байна" гэв.

Гэхдээ 76-аар төгссөн дугаараас гадна 00 дугаараар төгссөн баримттай хэрэглэгчдэд ташаа мэдээлэл иржээ. Сугалааны өчигдрийн тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорч 25'991 баримт тохиролд таарсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • наад балиар юмаа зогсоовол таарна
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
Нийтлэлчид