Улаанбаатар 1c

SPEAK OUT: Covid19 вирусийн халдварын үе дэх гудамж талбайн ариутгал халдваргүйжүүлэлт ба иргэдийн байр суурь

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн билээ. Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн тус ажлыг Хот тохижилт үйлчилгээний 38 компани хамтран хэрэгжүүлж байгаа.

Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийсээр байх юм. Тэгвэл энэ ажлын үр дүн, хүрэмжийн асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид