Улаанбаатар 1c

БНСУ-ын өндөр албан тушаалтнууд цалингийнхаа 30 хувийг хандивлана

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүтэй  тус улсын Парламентын болон Засгийн газрын гишүүд,  өндөр албан тушаалтнууд коронавирустэй тэмцэхэд зориулж, ирэх дөрвөн сарын хугацаанд сарын цалингийнхаа 30 хувийг улсдаа  хандивлахаар болжээ. Тус улсын Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлж буйгаар хэрвээ тухайн албан тушаалтан хүсвэл коронавирусийн тархалт намжиж, улсын эдийн засаг тогтворжсон үед хандивласан цалингаа буцааж авч болох гэнэ.  Парламентын гишүүд болон өндөр албан тушаалтан цалингаа хандивлахаа мэдэгдсэнээс хойш тэдний санаачилгад нэгдэнэ гэдгээ хэд хэдэн мужийн захирагч мөн илэрхийлсэн байна.  Энэ алхмыг олон нийтийн зүгээс нэлээд эерэгээр хүлээн авч байгаа аж.

Эх сурвалж:https://www.koreatimes.co.kr

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид