Улаанбаатар 1c

Египетчүүд шинэ нийслэлээ энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Египетчүүд шинэ нийслэлийн бүтээн байгуулалтын ажлаа энэ ондоо багтаан бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Засгийн газрын харьяа агентлагуудын барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төрийн байгууллагуудын оффисыг нэг дүүрэгт байрлуулж байгаа бөгөөд нийт 37 барилгатай, 300 га гаруй талбайг эзлэхээр байгаа гэнэ. Тус улсын шинэ нийслэл нь Египетийн Засгийн газраас  хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд 20 сая орчим хүн амтай Каир хотын төвлөрлийг сааруулах зорилготой билээ. Каир хотоос 45 км зайд байрлах нийслэлд орчин үеийн орон сууцны дүүрэг, их, дээд сургуулийн кампус, дипломат корпусууд, дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт нэгэн зэрэг өрнөж байгаа юм. Эхний ээлжинд тус нийслэлд 6.5 сая хүн оршин суух тооцоо гараад буй. Цаашид  жил ирэх тусам энэ тоо нэмэгдэнэ. Энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Парламентын ордон, Засгийн газрын байрууд, Элчин сайдын яамд шинээр баригдаж буй метрополис хот руу нүүх юм байна. Уг шинэ нийслэл Манхэттэнээс 12, Парисаас долоо, Вашингтоноос дөрөв дахин том газар нутгийг эзэлж байгаа аж. Шинэ хот байгуулах төслийн эхний үе шатанд л гэхэд 45 тэрбум ам.долларын санхүүжилт зарцуулжээ. 

Эх сурвалж: https://www.zdnet.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид