Улаанбаатар 1c

Монголбанк 34 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2771.81 төгрөгтэй тэнцүү байна. Өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 34 сая ам.долларыг ялгаатай ханшаар валютын захад  нийлүүлжээ. Манай улсын тухайд экспортоос олсон ам.доллароо импортын бараа бүтээгдэхүүн аваад буцаагаад урсгачихдаг дүр зурагтай. Гэхдээ сүүлийн хоёр сарын хугацаанд коронавирустэй холбоотойгоор гадаад худалдаа агшилттай, импорт бууралттай байгаа нь ханшид ирэх дарамтыг багасгах суурь нөхцөл болж харагдаж байгаа юм. Юанийн ханшийн тухайд нэг юань  391.57 төгрөгтэй тэнцүү  байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид