Улаанбаатар 1c

Иргэд хувьцааны дансаа онлайнаар нээлгэх нь ихэсчээ

Image result for эрдэнэс таван толгой

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нд 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ноогдол ашиг авах юм.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, хувьцааны дансаа нээлгэх гэсэн иргэд үе, үе брокерын компанийг ачааллаар дарах болсон. Одоогоор 1.8 сая иргэн дансаа нээлгээд байгаа бол 600 орчим мянган иргэн дансаа нээлгээгүй байгаа юм.

ӨДӨРТ 1500 ГАРУЙ ИРГЭН ЦАХИМААР 1072 ХУВЬЦААНЫ  ДАНСАА НЭЭЛГЭЖ БАЙНА 

Хувьцааны дансаа нээлгээгүй иргэд ноогдол ашиг тараахаас өмнө  дурын брокерийн компанид хандаж нээлгэх боломжтой. Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед иргэд брокер дилерийн компанийг зорихоос илүүтэй гэрээсээ дансаа нээлгэдэг болжээ.Одоогоор 11 компани онлайнаар данс нээж байгаа юм. Тэдний төлөөлөл болох “Гүүдсек ҮЦК” ХХК нь вэб сайт болон фэйсбүүк гэсэн хоёр төрлөөр хувьцааны данс нээх үйлчилгээг явуулж байгаа юм байна. Тус компани нь фэйсбүүкээр дамжуулан өдөрт 1000-1500 данс нээж байгаа аж. Хувьцааны дансаа нээлгэснээс хойш ажлын хоёр өдөрт данс баталгаажих юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид