Улаанбаатар 1c

Я.Буянжаргал: Гэрийн ажиглалтад шилжиж буй хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3,413 иргэнийг тусгаарлан ажиглажээ. Одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, "Асралт мед" эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилжсэн.

Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн бий.

Тусгаарлан ажиглалтаас гарч байгаа болон нэмж ажиглалтад орж буй хөдөлгөөнтэй холбоотойгоор дээрх эмч нараас Багабаянгаас гурван эмч тусгаарлалтаас гарсан бол Орхон аймагт зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэмж ажиглалтын байр руу орсон.

Гэрийн ажиглалтад шилжиж буй хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа бөгөөд цаашид халдварыг Монгол Улсад нэмж гаргахгүй байх бүх эрсдлийг бид тооцож байна. Ингэхдээ хуулийн болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллана" гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид