Улаанбаатар 1c

Нойр, хар шоколад, сэтгэл санаа дархлаа дэмжихэд чухал нөлөөтэй

Хүүхдүүдийн хувьд коронавирусийн халдварыг давж гарах чадвар нь харьцангуй сайн байгаа талаар Хятадын эрдэмтэд онцолжээ. Халдвар авсан хүүхдүүдийн олонход нь өндөр хэмээр халуурах, булчин сулрах, толгой өвдөх шинж тэмдэг илрээгүй байна. Харин нас өндөр байх тусмаа өвчний шинж тэмдгүүд илүү хүнд хэлбэрээр илэрч, цаашлаад үхэлд хүргэж байгаа нь ажиглагджээ. Үүнийг судлаачид нас явахын хэрээр Т-лимфоцитуудын тоо болон төрөл багасаж, дархлаа суларснаар бусад эсүүд халдварт өвчний нөлөөнд өмнөхөөсөө илүү хурдан өртөх болсонтой холбон тайлбарлаж байна. Судлаачдын үзэж буйгаар доорх гурван арга дархлааг хамгийн сайн дэмждэг гэнэ.

Бүтэн нойртой байх- Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн нэгэн лабораторид 2015 онд 18-55 насны 164 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр риновирусээр халдварлуулжээ. Ингээд халдварт өвчин хэнд илүү хүндээр илэрч байгааг судлаачид ажигласан байна. Сүүлийн долоо хоногт өдөрт таваас бага цаг унтсан хүний олонх нь риновирусээр үүсгэгдсэн өвчнөөр шаналж байсан бол өдөрт 7-9 цаг унтаж, амарч байсан хүмүүсийн хувьд халдвар авсан  ч биеийн байдал нь хэвийн байжээ. 

Хар шоколад-АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар, өдөрт 48 грамм 70-аас багагүй хувийн какао агуулсан хар шоколад идэх нь дархлааг мэдэгдэхүйц сайжруулдаг байна. Сайн дурын таван хүнийг оролцуулж, хэдэн өдрийн туршид ийм бүтээгдэхүүн хэрэглэж, туршилт явуулахад, хар шоколад идэх үед хүний дархлааны тогтолцооны эсүүд хоорондын дохиолол идэвхждэг нь батлагджээ. Юуны түрүүнд Т-лимфоцитууд идэвхжиж, эсийн дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг байна. 

Сэтгэл санаа- Сэтгэл санаа өөдрөг байх нь дархлааны хариу урвалыг идэвхжүүлдгийг Израилийн эрдэмтэд тогтоожээ. Судлаачид лабораторийн хулгануудад туршилт хийж, тархины таашаал авдаг хэсэгт зохиомлоор нөлөө үзүүлэхэд цусан дахь дархлааны эсүүд бага боловч идэвхжиж байгаа нь илт мэдэгдсэн байна. 

Эх сурвалж:https://www.theguardian.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид