Улаанбаатар 1c

БНСУ руу зорчих иргэд гар утсандаа "Өөрийгөө оношлох" аппликейшныг суулгаарай

NPost.mn
2020-03-26 16:42

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн гурван нислэг хийж, гадаад улсаас иргэдээ татан авах болсон.

Тодруулбал, Япон улс руу нэг удаа, БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн онгоц илгээж, нийт 750 орчим иргэнийг эх оронд нь авчирна. Эхний ээлжид хоёр удаагийн нислэгийг хийж, гурав дахь удаагийн нислэгийг тусгаарлах байрны тооцоог гаргасны дараагаар хийх болсон тухай ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэв.

Харин тусгай үүргийн онгоцоор БНСУ руу зорчих хүн бүр гар утсандаа Өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд тус улсын хилээр нэвтрүүлэхгүй аж.

Уг аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулах юм.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны энэхүү холбоосноос харна уу.


 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид