Улаанбаатар 1c

Зам таглаж үүссэн дагтаршсан хогны үнэрт гэр хороолол “живж” байна

Урин цаг ирж, өвөлжин дагтаршсан хөрсний бохирдол ууршиж эхлэв. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд бид гэр хорооллын гудамж, талбай дахь ялзарсан хогны үнэр, замбараагүй ил асгадаг үнсний тоосонцроор амьсгалж эхэллээ. 

Үүний тод жишээ нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн хур хогийн цэг. Манай сурвалжилах баг газар дээр нь очиход нөхцөл байдал хүн амьдрах нь бүү мал ч тогтохын аргагүй харагдсан.

Хааш, хаашаа долоон метр газарт овоолж дагтаршуулсан хог, бохир угаадас, хүн, амьтны нийлсэн өтгөн, шингэн түүнээс ялгарах эхүүн үнэр хамар цоргино.

Дээрх 23 дугаар хорооны гуравдугаар хэсэгт байрладаг нийтийн байранд оршин суугчид дотроо 00 байхгүйн улмаас яг энэ хэсэгт бие засаж, хогоо ил хаясаар таван жил болжээ. Үүнд хяналт тавьж, шаардлага нэхдэг эзэн алга.

Хогийн цэгийн ойр орчимд амьдардаг иргэд дээрх бэрхшээлтэй асуудлаа харьяа хороондоо хэлж, ариутган цэвэрлэх талаар санал хүсэлтээ хэлдэг ч тоодоггүй, хог ачилтын машин нь ч барагтаа бол ирдэггүй гэж байна.

Агаарын хэм нэмэх рүү орох тусам эндхийн оршин суугчид байж суух газаргүй болдог гэдгийг ч иргэд хэлж байна. Арга буюу гэртээ орох тулд холуур тойрч, хоёр гудамжны цаагуур явдаг гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид