Улаанбаатар 1c

"Манайх шиг эмчээрээ хоол зөөлгөж идэж байгаа иргэдтэй улс өөр хаана ч байхгүй шүү"

ЭМЯ-наас мэдээлэл хийж, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.  Тэрбээр "Коронавирусээр өвчилж, эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлж, ажиглаж байна. 

Тусгаарлах байранд нийт 43 жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа. Тусгаарлах хугацааны үед иргэдээс "Өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна" гэх мэт гомдол ирсэн.

Тэр ч бүү хэл эмчийнхээ өөдөөс талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдэж, зодолдож байгаа тохиолдол ч гарч байна. Үнэнийг хэлэхэд эмчээрээ хоол зөөлгөж идэж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй шүү. Эдгээр эмч нар бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ДЭМБ-д урилгаар ажиллаж байсан, олон улсын энхийг сахиулах багийг удирдан авч явж байсан дадлага, туршлага арвин манай шилдэг эмч нар байгаа" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид