Улаанбаатар 1c

Наро Банчэн гэгээнтэн төрсөн өдрөө тохиолдуулан УОК-т 10 сая төгрөг хандивлалаа

Өнөөдөр Наро Банчэн хувилгааны VII дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиож байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Image may contain: one or more people, people standing and indoor

Наро Банчэн гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна. Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай. Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин Наро Банчэн гэгээнтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, төрсөн өдрийн мэндчилгээний хамт уламжиллаа.

Өнөөдөр мөн “Тариан Цацал” ХХК-ийн зүгээс 50 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний улаан буудайг Улсын Онцгой комисст хандивлалаа.

Image may contain: 3 people, people standing and suit

Дэлхий дахинаа КОВИД-19 халдварыг тархалттай тэмцэхээс гадна, халдвараас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө ажиллаж байна. Энэ нөхцөл байдлын үндсэн дээр өнгөрсөн жилийн ургацаас 85 тонн улаан буудайг ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулан хандивласан тус компанийн захирал Т.Аубакирт Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийллээ. Тэрээр “Чин сэтгэлийн дэмжлэг хэзээд багаддаггүй. Ард түмэн төр засгийн үйл ажиллагааг дэмжин, сэтгэл нэгтэй байгаа цагт хүнд хэцүү бүхний ард гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид