Улаанбаатар 1c

Хоёр сарын хугацаанд 1075 иргэн тусгаарлах байрнаас гарчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 1075 хүн тусгаарлах байрнаас гарсан бол 616 иргэн гэрийн хорио, хяналтад байна. Харин тусгаарлалтаас гарч хөдөө орон нутаг руу харих иргэдийг нийтийн унаагаар биш аль болох хувийн тэргээрээ зорчихыг зөвлөж байна" гэлээ. 

Харин ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Дөрөвдүгээр сарын 2-ноос БНСУ болон Японоос монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдаж байна. Сөүлээс 251 иргэн, Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажсан" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид