Улаанбаатар 1c

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 13:05 цагт хөөрнө

Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг үйлдэх онгоцны хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал өнөөдөр 13:05 цагт хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буух юм байна. Харин Токиогоос буцаж ирэх зорчигчдын цагийн хуваарьт өөрлөлт ороогүй бөгөөд МИАТ-ын онгоц нэг хонож дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Улаанбаатар хот руу нисэж, 13:05 цагт газардах юм байна. 

Сөүл явах нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Өнөөдөр 08:40 цагт хөөрч, 12:50 цагт Сөүлд буугаад 14:20 цагт Улаанбаатар руу нисэж, 17:00 цагт газардах хуваарьтай байна. 

 “Урьдчилсан судалгаагаар

  1. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 зорчигч ирэхээс жирэмсэн 17, өндөр настан 56 хүн болон 0-16 насны 21 хүүхэд байна.
  2. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 255 зорчигч ирнэ.  Тэдний дотор өндөр настан 31, хөгжлийн бэрхшээлтэй 12, бусад улс орноос дамжин ирж буй 52, жирэмсэн 4 хүн, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон 2-14 насны 16 хүүхэд ирнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид