Улаанбаатар 1c

Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад сэжигтэй хоёр иргэн тусгаарлагдаад байна

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдэж, тэднээс хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Гэхдээ үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа юм. 

Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлагдаад байгаа юм. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын хувьд ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй гэж ЭМЯ-наас мэдэгдээд байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид