Улаанбаатар 1c

Д.Нарангэрэл: 2300 иргэн ажиглалтад байна

ЭМЯ-наас "КОВИД-19" вирусийн тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Сүүлийн 24 цагийн байдлаар "Ковид – 19” халдвар дэлхийн 207 оронд тархаад байна. Нийт халдварын тоо нэг сая 15 мянга хүрлээ. Нийт 53 мянга гаруй хүн нас барсан. АНУ, Англи, Герман, Швейцар улсуудад халдвар хурдацтай тархаж байна. Японд сүүлийн гурван хоногт халдвар хүчтэй тархсан. Ялангуяа Токио хотод халдварын тоо нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд 14 хүн халдвар авсан. Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсныг та бүхэн мэдэж байгаа. Сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдээгүй. Ажиглалтад 2300 хүн бий" гэлээ. 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид