Улаанбаатар 1c

Д.Нямхүү: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-наас "КОВИД-19" вирусийн тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс илрээгүй. Мөн Катар улсаас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтаар хийсэн 81 сорьцонд мөн вирус илрээгүй байна. Ингэснээр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 иргэн коронавирусгүй гарлаа.  

Өнгөрсөн хоногт нийт 326 сорьцонд шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-д PCR машиныг дахин нэгийг нэмж ашиглалтад орууллаа. Мөн 15-20 минутанд хариу нь гардаг түргэвчилсэн оношлуурыг хэрэглэж байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид