Улаанбаатар 1c

Г.Нямцэрэн: Балетын урлаг тэвчээр хатуужил шаарддаг

Аравхан насандаа зорилго, тэмүүллийнхээ төлөө хүний нутгийг зорьж, мөрөөдлийн цагаан хунгийн дүрээр эх орондоо эргэн ирсэн, “Российско-Японский Евразийский конкурс артистов и балета” тэмцээний хүрэл медальт,  Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчин Гантулгын Нямцэрэнг “Шинэ  танил”-даа урилаа.

-Хэдэн настайгаасаа балетаар хичээллэж эхлэв. Урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан уу?
-Анх долоон настайдаа  МУГЖ Х.Гэрэлчимэг,  МУГЖ Ч.Ганчимэг багш нарынхаа шавь болсон.  Арван нас хүртлээ орой бүр хичээлээ тараад  Дуурь бүжгийн эрдмийн театр дээр ирж,  бүжигчдийн ажил тарсан хойно  бэлтгэлээ хийдэг байлаа. Бага байхад  аав, ээж маань нэг удаа сонирхогчдын балетын дугуйланд дагуулж очсон юм. Түүнээс хойш дуурь бүжгийн театрт очиж  хэд хэдэн  удаа балет үзсэн. Тэгээд тайзан дээр байгаа гоё ах, эгч нарыг харж биширч, тэдэн шиг болохыг мөрөөддөг болсон. Тэр цаг мөчөөс эхлээд балетаар амьсгалж, дурлаж явна. 

-ОХУ-д балетын сургууль төгссөн гэж сонссон?
-2010 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд шалгалт авч байна гэж сонсоод очиж шалгалт өгсөн.  Шалгалтад тэнцсэнээр Орост найман жил сурч, мэргэжлийн балетын бүжигчнээр төгссөн.

-Сургуулийнхаа тухай танилцуулаач?
-Манай сургууль Вагановын балетын сургуулиас үүсэлтэй. 1945 оны дайны үеэр Вагановын сургууль Пермь хотод шилжин ирж, сургалтаа явуулж эхэлсэн юм билээ. 2010 онд Монголоос МУГЖ Д.Алтантуяа багшийн хамт, надаас гадна 11 хүүхэд тус сургуульд суралцахаар явсан. Зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй хүүхэд.  Оросын алдарт балетчин Надежда Павлова, Ольга Ченчикова, Оксана Скорик, МУГЖ У.Бат-Эрдэнэ, Монголын балетын хөгжлийн сангийн багш Ц.Жаргалан нар манай сургуулийн төгсөгч. Мөн хамт төгссөн найзуудаас нэг нь Унгарт мэргэжил дээшлүүлж, гурав нь тэндээ үлдэж, бусад нь Монголдоо мэргэжлээрээ ажиллаж байна.

-Аав, ээж нь урлагт элэгтэй хүмүүс санагдлаа.  Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй.  МУГЖ О.Анужин эгч бид хоёр үеэлүүд. Одоо нэг театрт хамт ажиллаж байна.  Аав, ээж маань хувиараа бизнес эрхэлдэг. Бусдын адил амьдралаа босгож, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа хүмүүс. Миний хүсэл, мөрөөдөл, ажил мэргэжлийг маш сайн ойлгож, дэмжсээр ирсэн. Шалгалтад тэнцэж ОХУ руу явах болоход тэд минь надаас их баярласан.

-Орост өнгөрүүлсэн найман жилийн  дурсамжаасаа хуваалцаач. Шантрах үе байв уу?
-Мэдээж хэцүү үе зөндөө. Эхний хоёр жил хэл мэдэхгүй, ор хөнжлийн даавуугаа сольж чадахгүй, чемадонтай хувцсаа чирж даахгүй. Цаашлаад мэргэжлийн багшдаа загнуулах, гэрээ санах, шантармаар үе цөөнгүй байсан. Гэхдээ хамт очсон найз нөхөд, дээд курсийн ах, эгч нар тусалж дэмжинэ.  Бид 12 нэг гэр бүлийнхэн шиг дотно. Жил ирэх тусам сургууль, дотуур байр хоёр гэр  шиг санагдах болсон. Миний хүүхэд насны баяр хөөртэй, хөнгөхөн гунигтай бүх мөчүүд Пермь хотод өнгөрсөн. Тэгээд төгсөх курст ороход явмааргүй, ахиад сурмаар хоргодох сэтгэл төрж байсан. 

-Төгсөж ирээд шууд Дуурь бүжгийн эрдмийн театрт орсон уу?
-Тийм ээ. Шууд үндсэн ажилтнаар орсон. Одоо хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Гэхдээ ирснийхээ дараа өвдөгний бэртлийн улмаас хагалгаанд орж, зургаан сар гаруй хугацаанд гам барьсан. Анх монгол балет сайн мэдэхгүй, туршлагагүйтэх зүйл зөндөө байсан ч хамт олон маань үргэлж тусалж дэмждэг. Театрт тавигдаж байгаа жүжгүүдэд оролцож, суралцаж явна.

-Харахад үзэсгэлэн төгөлдөр хэдий ч асар их тэвчээр шаардсан урлаг шүү дээ. Балетын хамгийн сайхан нь юу вэ?
-Хамгийн хэцүү мэргэжлүүдийн нэгд тооцогддог. Бэртэл, гэмтэл авчихвал ажлаа хийж чадахгүй болно. Балетад ямар нэг зовуурьгүй хүн гэж байдаггүй. Бүгд л өвчнөө тэвчээд бэлтгэл, ажлаа хийдэг. Хүнд маш их тэвчээр, хатуужил суулгадаг.  Мэдээж өв тэгш бие галбир, гоо зүйн хүмүүжил олгоно. Тайз руу гарахын өмнө их сандардаг. Тэгээд тайзан дээр гармагц үгээр илэрхийлэхийн аргагүй гоё, тансаг мэдрэмж авдаг.     

-Өөрийн чинь мөрөөдөл юу вэ?
-Би аав, ээжийнхээ бахархал байхыг хүсдэг. Мэдээж өөрийгөө хөгжүүлж, ямар ч дүрийг чадварлаг бүтээдэг, гайхалтай балетын бүжигчин болохыг хүсэж байна. Түүний төлөө өдөр бүр өөрийгөө дайчилна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Uuchlaarai, bodol sanaa taalagdahgui baival unfriend hiij bolno shu!
    2020 оны 04 сарын 04
  • Xu
    Amjilt husie
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Mundag yumaa ajil amidrald ni undruus undur amjilt husie
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • уншигч
    Гоё ярилцлага болжээ , урлагийн өндөр амжилт хүсье.
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • зочин
    сонирхолтой гоё ярилцлага болжээ амжилт хүсье:)
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin
    tgheer teneg bolchih yumuu alivaa yum hoer taltai gadnaas hunee avah neg talaas mash muu, neg talaas hunleg shiidver, avahgui bh n ch neg talaas uhaalag neg talaas hunleg bus shiidver. Huniig uzel bodloo ilerhiilsenii toloo shal uur utgatai medee yriltslaganii door ingej bichih n ooroo ogt tolovshoogui baigaagiin shinj, Shame on you stalker. Keep going Nyamtseren
    2020 оны 04 сарын 04
  • 19-hon nastai ohin shvvdee. Hvn vzel bodloo ilerhiilj bolno shvvdee
    2020 оны 04 сарын 04
  • Hmmm
    Sain bna gehdee amidraliin uhaan dutmag huuhdeeree yum bna lee facebook ntr unshihad. Gadnaas humuus avahaa bolii ch geh shig tiim teneg baij bolohguul de ahiin duu
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
    • Uuchlaarai, bodol sanaa taalagdahgui baival unfriend hiij bolno shu!
      2020 оны 04 сарын 04
    • zochin
      tgheer teneg bolchih yumuu alivaa yum hoer taltai gadnaas hunee avah neg talaas mash muu, neg talaas hunleg shiidver, avahgui bh n ch neg talaas uhaalag neg talaas hunleg bus shiidver. Huniig uzel bodloo ilerhiilsenii toloo shal uur utgatai medee yriltslaganii door ingej bichih n ooroo ogt tolovshoogui baigaagiin shinj, Shame on you stalker. Keep going Nyamtseren
      2020 оны 04 сарын 04
    • 19-hon nastai ohin shvvdee. Hvn vzel bodloo ilerhiilj bolno shvvdee
      2020 оны 04 сарын 04
Нийтлэлчид