Улаанбаатар 1c

“Үхлээс эргэн ирэгч” Фабрис Муамба 32 нас хүрлээ

Өнөөдөр яралзсан цагаан шүд, нүүр дүүрэн инээмсэглэлээрээ нэрийн хуудас хийсэн Конго гаралтай Английн хөлбөмбөгч Фабрис Муамбагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1988 оны энэ өдөр Ардчилсан Конго буюу  хуучнаар Африкийн Зиар Улсад мэндэлжээ. Түүний бага нас иргэний дайн дунд өнгөрсөн бөгөөд таван настайдаа Англид ирсэн байна. Богино хугацаанд хэл сурч, математикийн хичээлдээ үеийнхнээ хошуучилдаг байсан тул багш нар нь түүнийг нягтлан бодогч болно гэдэг байсан ч тэрбээр хөлбөмбөгийг сонгожээ.

Анх 14 насандаа “Арсенал” клубын хүүхдийн академаас тоглогчийн гараагаа эхэлж,  гурван жилийн дараа мэргэжлийн гэрээ байгуулсан ч дараа жил нь “Бирмингем” клубт зээлээр очсон юм. Түүнээс хойш  амжилтаа ахиулж, гялалзах болсон тул түүнийг “Ирээдүйн Тарик Виеара төрлөө” хэмээн шуугиж  эхлэв. Бирмингемийн дээд лигээс мултрахад нь шижигнэсэн залуу тоглогчийг “Болтон”  клуб өөрийн эгнээнд нэгтгэсэн байна. Ид гялалзаж, эд хаваа гайхуулж явсан Муамба одоогоос найман жил гаруйн өмнө Английн хөлбөмбөгийн холбооны цомын хагас шигшээд “Болтон”–“Тоттенхэм”-ийн тоглолтын үеэр ухаан алдсан юм. Тийнхүү зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хүргэгдэн 78 минутын турш зүрх нь цохилоогүй гэдэг. Түүнийг талбай дээр ухаан алдахад 35 мянган хөгжөөн дэмжигч нэрийг нь дуудан алга ташиж, түүний төлөө залбирч байсныг хөлбөмбөг сонирхогчид мартаагүй биз ээ. Энэ үйл явдал хөлбөмбөгийн ертөнцийг доргиож, дэлхийн хөлбөмбөгчид түүнд сайн сайхныг хүссэн бичиг бүхий өмсгөлтэй талбай дээр гарч ирж байлаа.

Мөн Лондон Чест эмнэлгийн эмч “Хэрвээ ид шид гэж байдаг бол тэр талбайдаа эргэж гарна” хэмээн ярьж байжээ. Муамба яагаад зүрх нь зогссон тухай “Би улирал эхлэхээс өмнө тамирчин хүний авч болох дээд хязгаараас давсан их ачаалал  зүрхэндээ өгсөн. Хурд хүчний гайхамшиг байхыг хүссэн учраас өдөржин гүйж, зааланд төмөртэй ноцолдон бүх хүнд дасгалыг хийдэг байсан нь нөлөөлжээ” хэмээн хожим дурссан байдаг. 2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр түүнийг Рибок Стэдиумд орж ирэн мэндчилэхэд, үзэгчид нэрийг нь уухайлан алга ташихад тэрбээр нулимсаа барьж дийлэхгүй уйлж байлаа. Түүнд гайхамшиг тохиож клиник үхлээс эргэн ирсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хайртай спортоо орхих хэрэг гарсан юм. Фабрис Муамба тоглогчийн карьераа өндөрлөсөн ч 2018 оны есдүгээр сараас эхлэн “Рочдейл” клубт залуучуудын дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэрбээр гэр бүл зохиож, Болтоны их сургуулийн хүндэт доктор болсноос гадна ном бичиж, олимпын бамбар өргөж, “Ододтой бүжиглэе” шоунд оролцон яралзтал инээмсэглэсээр гялалзаж явна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • albaker
    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид