Улаанбаатар 1c

Ховд аймгийн “Халзан бүргэдийн-Уул” хэмээх газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар өнөө шөнө газар хөдөлжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай өдрийн 03:00 цагт цахим шуудангаар онцгой байдлын алба хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид