Улаанбаатар 1c

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна. 

Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна. Б.Хурц нарын есөн хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Тодруулбал, ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын ахалсан ажлын хэсгийнхнийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчиж эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэж хууль хяналтынхан үзэж буй. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд ТЕГ-ын гурван тусгай ажилтан, ШШГЕГ-ын нэг томоохон албан тушаалтныг эрүүдэн шүүлтийг гардан хийсэн байж болзошгүй хэмээн саатуулан шалгаж байсан билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Анхан шатны шүүхийн шүүгчдээс ял асууж хариуцлага тооцох ёстой шүү
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
Нийтлэлчид