Улаанбаатар 1c

Экологийн индикатор

Монгол Улсын Улаан номыг хамгийн сүүлд 2013 онд шинэчилсэн бөгөөд уг номонд  110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Эдгээр ховордсон ургамал, ан амьтдаас уншигч та бүхэнд цувралаар танилцуулж байна. Энэ удаа “Уулын эзэн” гэж нэрлэгддэг “Цоохор ирвэсийг онцоллоо.

Цоохор ирвэс нь Төв Азийн 12 оронд тархсан өндөр уулсын бэлгэ тэмдэг болсон муурын овгийн амьтан юм. Энэ гайхамшигт бүс нутаг олон сая хүнийг ундаалж, байгалийн олон янзын зүй тогтлыг өөртөө агуулж байдаг өвөрмөц нутаг. Иймд цоохор ирвэсийг хамгаалах замаар тэнд амьдарч буй олон зүйлийн амьтан ургамлыг давхар хамгаалах боломжтой. Ирвэсийг биологичид “Экологийн индикатор” гэж нэрлэдэг. Учир нь тухайн нутаг дэвсгэр ирвэстэй байна гэдэг нь байгалийн онгон төрхөө хадгалж байгааг илтгэдэг байна.

Ирвэсийн биен дээрх толбо хүний алганы хээ шиг давтагдашгүй, мөн метр гаруй урт  биетэйгээ адил урттай, бахим сүүл нь хаданд тэнцвэрээ олох, идэш амьтнаа шавхуурдан ороолгож, унагах, биеэ хамгаалж дулаан алдахгүй байх үүрэгтэй аж. Ирвэсийн дундаж жин 20-30 килограмм, биеийн урт 110-130  сантиметр, сүүлний урт 92-105 метр байна.  Цоохор ирвэсийн тоо толгой сүүлийн 20 жилийн дотор 20 хувиар буурчээ.  Дэлхийд 3500 орчим, манай орны 10 аймгийн 107 сумын нутагт 1000 орчим тоо толгой бий гэж таамагладаг.  Манай орон цоохор ирвэсийн тоо толгой, нягтаршлаараа дэлхийд хоёрдугаарт ордог судалгааны өндөр ач холбогдол бүхий орон юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид