Улаанбаатар 1c

Чулуун дээр “ургасан” навчис

/65-60 сая жилийн өмнөх далд үрт ургамлын чулуужсан олдвор/ 

Эрхэм уншигч танд Монголын шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн маш ховор олдворуудаас дээжлэн танилцуулж байна. Эдгээр олдворууд нь Монгол орны хөрс, шорооноос олдсон, Монголын эрдэмтэн, судлаачдын нөр их хөдөлмөр, олон жилийн ажлын үр дүн бөгөөд дэлхийд дахин давтагдашгүй, хосгүй үнэт, соёлын өв юм. Энэ удаагийн дугаарт эртний ургамлын, чулуужсан олдворуудыг онцолж байна.

Монгол орон Төв Азийн төв хэсэгт байрлах, сүүлийн 120 гаруй сая жилийн турш эх газраар буй байгалийн тогтоц тул Палеонтологийн шинжлэх ухааны хөгжил, олдвороороо дэлхийд дээгүүрт багтдаг. Өдгөө бидний гишгэн буй газар шороо, хад чулууд олон мянган жилийн түүх,  амьтан, ургамлын төрөл зүйлийг хадгалж ирсэн онцлогтой юм. 
Эртний ургамал судлал нь Палонтологийн шинжлэх ухааны нэг салбар бөгөөд олдворын түшцээ даган манай улсад чамгүй хөгжсөн. Аливаа ургамлын навч, цэцэг, үр, зэрэг  нь байгалийн жамаар  шаварлаг дээр хэвлэсэн мэт хадгалагдан үлдсэн байдаг. Эртний ургамлыг судалснаар тухайн цаг үеийн уур амьсгалыг тогтоох, улмаар дэлхийн цаг агаарын хувьслыг судлах боломжтой. Эдгээр ургамлын чулуужсан олдворууд нь Монгол орныг эртний түүхт улс гэдгийг илтгэх шинжлэх ухааны үндэслэл бүхий хөдлөшгүй баримт юм.

/Гинкго билоба хэмээ гайхамшигт ургамлын 120-100 сая жилийн өмнөх чулуужсан олдвор/

Гинкго мод нь дэлхийн ургамлын хамгийн эртний төрөл бөгөөд амьдрах чадвар сайтай, маш тэсвэртэй ургамал юм. 1945 оны наймдугаар сарын 6-нд  болсон Хирошимагийн дэлбэрэлтийн дараах цорын ганц амьд биет үлдсэн нь гинкго байжээ. Энэхүү амьд эрдэс баялгийн эх болсон өндөр ишт ургамал эмчилгээний өндөр ач холбогдолтой. Уламжлалт анагаах ухаанд түүний навчийг ханиалга, багтраа, харшлын эмчилгээнд ашигладаг бөгөөд өдгөө хөгшрөлтийн явцыг удаашруулан, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, уураг тархины үйл ажиллагааг дэмжихэд зориулан бэлдэц болгож байгаа болохыг эрдэмтэд тогтоожээ.

272-265 сая жилийн өмнөх ойм хэлбэрт ургамлын чулуужсан олдвор

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид