Улаанбаатар 1c

Ковер дуучин Б.Энхзаяа

Ковер дуугаараа алдаршсан Энхүүш буюу Б.Энхзаяа Дархан хотын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр цэцэрлэгт байхаасаа дуулж  эхэлсэн байдаг. Харин дунд сургуульд ороод нэг хэсэг аав, ээжийнхээ шахалтаар хичээл номдоо шамдан, урлагаас хөндийрсөн үе бий. Гэхдээ ахлах ангид ороод  яах аргагүй өөрийн хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн амьд хөгжмийн хамтлагт дуучнаар орсон байдаг.  

Тэгээд хамгийн анх “Халуун сэтгэл” дууг коверлон дуулав.  Энэ дууг коверлож дуулах саналыг “Dream” хамтлагийн ахлагч Бэлээ санал болгосноор дуулсан гэдэг.. Анхны дуугаа энгийн бичлэг хийгээд youtube-д тавьсан нь маш олон хандалт авсан байна. Энэ нь Энхүүшт цаашид уран бүтээл хийх  урам, зориг, эрч хүчийг хайрласан хэмээн ярьсан байдаг. 

Энхүүшийн коверлож  дуулсан “Уучил хайрт минь”, “Үүрд хамт байгаач ээжээ”, “Чи минь”, “Халуун сэтгэл”, “Нандин хүсэл” зэрэг  дуу нь  youtube-д  хамгийн олон сонсогчтой дуунуудад тооцогддог. татаж чадсан байгаа. Энхүүш “Dream” хамтлагийн дуучин Бэлээгээс гадна дуучин Э.Хишигбаяртай хамт “Нүдэн сондор” киноны дууг дуулсан байдаг. Түүний дараа “be” брэндийн  “be чамд” дууг дуучин Довдкатай  хамтарч дуулан олны хүртээл болгосон.  Түүнд сонсогчдын хүртээл болгоогүй ковер дуунууд ч бий. Тэрбээр аялгуу сайхантай, эрэгтэй дуучдын дууг гол төлөв сонгож дуулдаг. Тэр утгаараа“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуунуудыг сонгож  дуулдаг гэсэн. Тэрбээр 

Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж, өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс, хайрт минь сонс
Зүгээр л уучил, хайрт минь уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ...
гээд л сонсогчдыг уянгалуулж, ухааруулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид