Улаанбаатар 1c

"Битгий давар" хэмээн дуу хоолойгоо илэрхийлсэн залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд "ЯМААТАЙ" жагсаал хийлээ

Нийгэм:
NPost.mn
2020-05-13 17:20

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн малчдыг дэмжих зорилгоор нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж байгаагаа дуулгасан. Эл шийдвэр гарсны дараа "ХҮҮХДИЙГ ЯМААНААС ДОР ҮЗЛЭЭ" гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гараад байсан.

Гэтэл өчигдөр "Битгий давар" хэмээн дуу хоолойгоо илэрхийлсэн залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд "ЯМААТАЙ" жагсаал хийлээ. 

Тэд "Монголын төр залуучууд биднийг яамаанаас дор үзэж байна. Хүүхдүүдийг алагчилж үзэж хүүхдийн мөнгө өгдөг хэрнээ ямаанд ямарч цензургүйгээр мөнгө өгч байна. Бид Засгийн газарт цаасаар шаардлага хүргүүлнэ" гэсэн юм. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид